Худалдааны төвөөс 40 ширхэг утас хулгайлсан хэргийг ШУУРХАЙ илрүүлжээ
2022 оны 6 сарын 14
Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын Хархорин сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид Хужирт сумын нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвөөс энэ сарын 10-наас 11-нд шилжих шөнө 40 ширхэг гар утас алдагдсан байна гэх мэдээллийг хүлээн авч шалгахад тус сумын 2-р багт оршин суух 33 настай эрэгтэй О гэгч үйлдсэн болохыг шуурхай илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Та өөрийн орон байр, албан байгууллага болон хувийн өмчдөө найдвартай хаалга цоож, цонхны хаалт хийх, хөршийн хяналтын холбоогоо сайжруулж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
637934
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс