БНХАУ монгол оюутнуудыг шат дараатай хүлээн авахаа мэдэгджээ

2022 оны 6 сарын 14

Arslan.mn

Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн дарга Т.Бат-Орших БНХАУ-ын ГХЯ-ны Консулын газрын Визийн бодлогын хэлтсийн дарга Сун Шиёутай 2022 оны зургаадугаар сарын 10-ны өдөр уулзжээ.

Уулзалтаар хоёр улсын хооронд хуваарьт шууд нислэгийг сэргээх гэж байгаатай холбогдуулан цар тахлын үед баримталж буй БНХАУ-ын хязгаарлалт, тус улс руу зорчих гадаадын иргэдэд тавьж буй визийн болон бусад шаардлагын талаар санал солилцсон байна. БНХАУ-ын иргэдтэй гэр бүл болсон Монгол Улсын иргэд болон тус улсын их, дээд сургуульд суралцагч монгол оюутнуудад зохих ангиллын виз олгоход дэмжлэг үзүүлэхийг хүсэлт болгосон байна. БНХАУ-ын талаас зохих дэмжлэгийг үзүүлэхээ илэрхийлээд, Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг нарийн мэргэжлийн болон төгсөх ангийн гадаадын оюутнуудыг шат дараатай хүлээн авахаар бэлтгэж байгаагаа мэдэгджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637922
1 эможи

keyboard_arrow_up