Улсын нийт ГАДААД ӨР өмнөх оны мөн үеэс $1.5 тэрбумаар ӨСЖЭЭ

2022 оны 6 сарын 13

Улсын нийт гадаад өр 2022 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 1.5 тэрбум ам.доллароор өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 

Тодруулбал, нийт гадаад өр 2022 оны эхний улиралд 33.9 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 1.5 (4.6%) тэрбум ам.доллароор, өмнөх улирлаас 87.8 (0.3%) сая ам.доллароор өссөн байна.

Нийт гадаад өрийг харвал

  • 12.6 тэрбум ам.доллар буюу 37.1 хувийг шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг
  • 8.9 тэрбум ам.доллар буюу 26.3 хувийг бусад салбарынх,
  • 8.4 тэрбум ам.доллар буюу 24.7 хувийг Засгийн газрынх
  • 2.6 тэрбум ам.доллар буюу 7.7 хувийг Төв банкных,
  • 1.4 тэрбум ам.доллар буюу 4.2 хувийг Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх байна.

зураг

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637911
0 эможи

keyboard_arrow_up