Д.Болд: Өнөөдрөөс эхлэн Эрээн боомтоор дамжих чингэлэг тээвэр ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛНЭ
2022 оны 6 сарын 13
Гадаад Харилцааны Яамны Хилийн хэлтсийн дарга Д.Болд Тяньжин боомтоор дамжин ирж буй ачаа тээврийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Зургаадугаар сарын 4-8-ны хооронд өдөрт дунджаар 30-40 чингэлэг уг боомтоор орж ирсэн. Энэ сарын 9-нөөс хэвийн байдалд орж, өнгөрсөн дөрвөн хоногийн хугацаанд Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор боомтоор 75 чингэлэг орж ирж байна.
Хятадын талаас манай хүсэлтийг хүлээн авч Эрээн-Хао Ган жимс, нарийн ногооны терминалаас ачилт хийж эхэлснээр нарийн ногоо тээвэрлэсэн эхний 15 вагон зургаадугаар сарын 11-нд орж ирсэн. Цаашдаа уг боомтын үйл ажиллагааг тогтворжино гэсэн найдлага тавьж байна.
Өнөөдрөөс эхлэн 0 цэгээс 50 хоосон чингэлгийг Хятадын талтай солилцож эхэллээ" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?







1


1
637905
2 эможи
zochin zochin
2022-06-13 19:09
Одоо наад чингэлэг тээврээ болилдоо нээвэл нээгээд хаавал хаалдаа ард түмнээ бодоочээ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс