Гэр бүлийн хоёр хүний амийг хөнөөсөн хэрэгтнийг 19 жилийн дараа илрүүлжээ

2022 оны 6 сарын 13

Arslan.mn

НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 3-19 жилийн өмнө үйлдэгдсэн хүнийг алах онц ноцтой гурван хэргийг илрүүлжээ.

Энэ талаар НЦУГ-ын МШГ-ын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Баттөмөр "2010 оны гуравдугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б гадны нөлөөтэй нас барсан хэргийг 43 настай эрэгтэй Б үйлдсэн болохыг 12 жилийн дараа буюу энэ оны тавдугаар сарын 31-ний өдөр илрүүлжээ. Улмаар хэрэгт холбогдогчийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Мөн 2019 Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн гадны нөлөөтэй нас барсан хэргийг иргэн Ю үйлдсэн болохыг гурван жилийн дараа илрүүлсэн.

Түүнчлэн 2003 оны долдугаар сарын 22-нд шилжих шөнө СХД-ийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамааралтай иргэн П, Б нар нь гадны нөлөөтэй нас барсан хэргийг иргэн П гэгч үйлдсэн болохыг 19 жилийн дараа илрүүлж, энэ оны зургаадугаар сарын 9-ний өдөр шүүхэд шилжүүлэн ажиллаж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
1
wow an post
3
yay an post
sad an post
2
ouch an post
4
confuse an post
angry an post
1
637898
32 эможи

Зочин
2022-06-13 16:50
үнэн зөв илэрүүлсэн үү
Mydagaa 99110611
2022-06-13 12:30
Эрдэнэчимэгийн Баасанжаргал алуурчин хар тамхичин Тэди Бааскаа
Зочин
2022-06-13 12:29
Гэтэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хулгайчууддаа ял завшуулдаг биздээ. Хэдэн ч жилийн дараа илрүүлдэг л юм байна
keyboard_arrow_up