Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 9 этгээдийг дайчлан БАРИВЧИЛЖЭЭ

2022 оны 6 сарын 13

Arslan.mn

Эрүүгийн цагдаагийн алба, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хамтран мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан этгээдүүдийг дайчлан баривчиллаа.

Тодруулбал, энэ оны зургадугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд байрлах оффист хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан 9 этгээдийг илрүүлсэн байна. Дээрх хэргийн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст явуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637897
0 эможи

keyboard_arrow_up