ПРОКУРОР: Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг албан тушаалтнуудтай ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙЛЭЭ

2022 оны 6 сарын 13

Arslan.mnУлсын Ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс хамтран хүүхдийн эрхийг хамгаалах  чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудтай 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Нийслэлийн прокурорын газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцож Хүүхдийн эрхийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, санал солилцсон байна.

Улсын ерөнхий прокурорын газраас Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлд заасан “Хүүхдийн эрхийг зөрчих” зөрчлөөс бусад зүйл, хэсэгт заасан хүүхдийн эрхтэй холбоотой зөрчлүүд, мөн Эрүүгийн хуульд заасан хүүхдийн эсрэг гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийг 2021, 2022 оны 1 дүгээр улирлын байдлаар улсын хэмжээнд судалсан судалгааны дүнг танилцуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар заавар, чиглэл өглөө.  

Мөн хэлэлцүүлгээр хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагын албан тушаалтнуудтай мэдээлэл солилцож, хүүхэд эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох эрхийг нь хангах, гэмт хэрэг, зөрчилд холбогдох, эрх нь зөрчигдөх эрсдэлээс хамгаалах, холбогдох хууль тогтоожмийг иргэд, олон нийтэд таниулан сурталчлах чиглэлээр байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, хамтран ажиллах асуудлыг ярилцаж, шийдвэрлэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637895
1 эможи

keyboard_arrow_up