Халиар түүхээр яваад сураггүй болсон настанг эрэн ХАЙЖ БАЙНА

2022 оны 6 сарын 13

Arslan.mn

Төв аймгийн Баянчандмань сумын Замт багийн Сүүж-Уул гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 112 км-т, сумын төвөөс зүүн зүгт 1 км-т/ 6 сарын 9-ний өдрийн 09:00 цагийн орчим иргэн Т халиар түүхээр яваад сураггүй болсон тухай мэдээллийг 6 сарын 10-ны өдрийн 06:57 цагт хүлээн авсан. Тус сумын мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн иргэн Т /80 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлсэн бөгөөд 07:04 цагт “Харуулын гозгор” гэдэг газраас тухайн иргэний өмсөж явсан хувцас, хүнсийг нь олсон тухай мэдээллийг Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.

Төв аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж  “Харуулын гозгор” гэдэг газраас зүүн зүгт 1 км-т “Харуулын толгой”, “Харуулын-Ар”, “Сүүж” уул гэдэг газар хүртэл явганаар болон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 22:02 цагт түр зогсоосон. 6 сарын 11-ний өдрийн 06:00 цагаас эхлэн Замт багийн Харуулын толгой гэдэг газраас Сүүж-Уул, Баян хунхуй гэдэг газар хүртэл 40 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:50 цагт түр зогсоосон. 6 сарын 12-ны өдрийн 04:00 цагт эрлийг дахин эхлүүлсэн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
9
ouch an post
confuse an post
angry an post
637890
9 эможи

keyboard_arrow_up