БНСУ-д ажиллаж байсан Монгол иргэн амиа алдсан гэх хэргийн талаар ГХЯ-наас тайлбар өглөө

2022 оны 6 сарын 12

Бүгд Найрамдах Солонгос улсад ажиллаж байсан Монгол Улсын иргэн тус улсын иргэдэд зодуулж нас барсан, түүний цогцсыг олон хоногийн дараа гэрээс нь олсон гэх мэдээлэл цахим сүлжээнд цацагдаад буй.

Уг хэргийн талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Энэ хэрэг өнгөрсөн онд БНСУ-ын Умард Чүнчон мужийн Ымсон хотод гарсан. Тухайн иргэнийг гэртээ нас барсан байхад нь олсон. Ар гэрийнхэн нь БНСУ-ын хууль хяналтын байгууллагад албан ёсны хүсэлтээ өгсний дагуу хэргийг шалгаж байгаа. Солонгос иргэдэд зодуулж нас барсан эсэхийг шалгах ажиллагаа үргэлжилж байна. 

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Сөүл хот дахь Элчин сайдын яам энэ асуудалд анхаарч ажиллаж байгаа. 

Манай яамны зүгээс талийгаачийн ар гэрийнхнийг Солонгос руу явахад, өмгөөлөгч авахад нь болон чандрыг авчрахад дэмжлэг үзүүлсэн" гэдэг хариулт өглөө. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
2
yay an post
sad an post
9
ouch an post
confuse an post
1
angry an post
637865
18 эможи

Зочин
2022-06-12 20:33
Далдайсан монолчууд өөрсдөө болдоггүй ш тэй.өөрөөсөө болоо биз
Zocin
2022-06-12 15:21
Хэзээ энэ улс нэг иргэнийхээ төлөө явдаг болноо улс нь хүнээ бодохгүй болхоор гадаад улсууд хүртэл дээрэлхэж байшд
ГХЯ шаана биз ❗
2022-06-12 12:14
Энэ яваад байгаа посттой зөрөөд байна даа ❗❗❗
Зочин
2022-06-12 12:11
Солонгос чууд нилээд ямаан зантай хүмүүс байдаг юунаас болж айлын гэрт орж хүүр болтол нь зоддог бнаа.эдний хууль маш чанга байдаг сайн хөөцөлдөж байгаад мөнгө төгрөг гаргуулж авах хэрэгтэй .яадаг муу новш вэ амийн амиар солих хэрэгтэй
keyboard_arrow_up