“Маргааш Бурхан багшийн чандрыг Энэтхэгээс залж авчирна. Энэ цөвүүн цагт хүн бүр мөргөх боломжтой“

2022 оны 6 сарын 12

Arslan.mn

Зургаадугаар сарын 14-нд буюу бурхан багшийн их дүйчин өдрөөр БНЭУ-аас Бурхан багшийн их эрдэнийн дөрвөн ринсрэл /чандар/-ийг залж буй. Бурхан багшийг таалал төгссөний дараа түүний чандарыг найм хуваан байршуулсан байна.

Энэ талаар Гандантэгчэнлин хийдийн Хамба лам Д.Чойжамц "Зургаадугаар сарын 14-нд Бурхан багшийн Их Дүйчин өдөр болно. Энэ өдөр нь бурхан багш эхийн хэвлийд оршсон, төгс гэгээрсэн, нирваан дүрийг үзүүлсэн гурван өдөр давхцдаг. Уг өдөр буян үйлдэж, нүглийг тэвчдэг. Ганцхан Монгол биш бурхны шашинтай бүх орон энэ өдрийг тэмдэглэж байна. Бурхан багшийн Их Дүйчин өдөрт зориулж хоёр сарын өмнөөс арга хэмжээ зохион байгуулж ирлээ.

Энэ цөвүүн цагт бурхан багшийн ариун чандар заларсан газарт амгалан жаргалан үүсч, сайн сайхан үүсдэг гэдэгт бид итгэдэг. Тийм учраас эх орондоо залах гэж буйдаа баяртай байна. Бурхан багшийн ринсэл Энэтхэг улсын төрийн өндөр дээд хамгаалалтад байдаг. Тиймээс өөр улс руу зөөвөрлөх тун дургүй. Зөөвөрлөж буй сүүлчийн тохиолдол нь энэ байж магадгүй. Бид их хувьтай хүмүүс юм.

Бурхан багшийн чандар зургаадугаар сарын 14-нөөс хойш 11 хоногийн турш Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд залагдана. Хүссэн хүн бүр ирж мөргөх боломжтой. Энэ насанд битгий хэл олон төрөлд олдохгүй, асар их буянтай бурхан багшийн лагшинд хүрсэнтэй ижил буян юм. Төгс гэгээрсэн бурхны лагшинд мөргөх боломж гарч байна. 1995 онд Бурхан багшийн чандар манай улс заларч байсан. 

Чойжин ламын сүмд заларч байдаг Бурхан багшийн шүдийг Энэтхэгээс ирж буй чандартай хамт Батцагаан дуганд залж, Монголын ард түмэн нийтээрээ мөргөж, асар их буян хураах боломж гарч байгаа юм" гэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
6
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
2
angry an post
4
637863
23 эможи

Барам
2022-06-13 20:33
Дотоод сэтгэлдээ сүсэглэхэд л болно.адис авах гэж дугаарлаж зогсоно гэдэг бол хоцрогдсон зүйл байх.одоо мэдээлэлийн эрин зуун шүү дээ базззар ваань
Зочин
2022-06-12 22:32
30 жилийн өмнө 1 авч ирсэн цагаас хойш одоо Монгол улс төрчид эрх мэдэлтнүүд шудрага бус аргаар хөлгүй баяжин анги давхрага үүсгэж улс эх орон нь дэлхийн ядуу хоцрогдсон орнуудын эгнээнд бат бөх жагссан. Одоо тэрийг авч ирлээ гээд өнгөрсөн 30 жилийн түүх давтагдах бол сүйрэл болно.
Zochin
2022-06-12 22:03
Мэдлэгийн зуунд дэндуу хоцрогдож бнаа!!!
Ner
2022-06-12 20:25
Huuhen shaaj uzeegui hugshun banid weee
keyboard_arrow_up