Ц.НЯМ-ОЧИР : Хариуцлага алдсан удирдлагуудад болон алба хаагчдад ХАРИУЦЛАГА ТООЦОЖ, үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээг авч байна

2022 оны 6 сарын 11

Цагдаагийн Ерөнхий Газраас өнөөдөр буюу 06 дугаар сарын 11-ний Бямба гарагт сэтгүүлчийн биед цагдаагийн алба хаагч халдсан асуудлаар мэдээлэл хийлээ. 

Arslan.mnМэдээллийн үеэр ЦЕГ-ын Тэргүүн Дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир хэлэхдээ "Энэ сарын 09-ний өдөр ХУД-ийн Зайсан дахь Энигма төвийн барилгын ажлыг буулгах Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг хангах үйл явцтай холбогдуулан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэнээс ирүүлсэн шаардлаг, гомдлын дагуу албаны шалгалтыг явууллаа. Сэтгүүлч н.Гэрэлмаагийн гаргасан гомдлын дагуу МБА-ны тусгай субьектын мөрдөн шалгах хэлтсээс уг хэргийг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Албаны шалгалтаар цагдаагийн алба хаагч сэтгүүлч, зураглаачийн биед халдсан нь тогтоогдсон. Цагдаагийн байгууллагаас сэтгүүлч, зураглаачийн биед халдсан явдалд уучлалт хүсэж байна.

Албаны шалгалтаар ЦЕГ-ын дэд дарга бөгөөд НЦУГ-ын дарга, НЦУГ-ын дэд бөгөөд хэв журам хариуцсан дарга нарт сахилгын шийтгэл оногдуулж, ХУД дэх цагдаагийн газрын дарга н.Дамбийням, нийслэлийн хэв журам, эргүүл хяналтын хэлтсийн дарга н.Даваадорж нарт албан тушаал бууруулах сахилгын шийтгэлийг оногдуулах, ХУД дэх цагдаагийн газрын хэв журмын нэгдүгээр хэлтсийн тасгийн дарга н.Баянбямбыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх арга хэмжээг авч байна. 

Энэ үйл явдалтай холбоотойгоор энэ тусгай субьектэд мөрдөн шалгагдаж байгаа харьяалалыг АТГ-т шилжүүлэхээр болсон. ЦЕГ-ын даргын эзгүйд миний бие даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байх хугацаанд энэхүү асуудал үүссэн тул хариуцлага хүлээхэд бэлэн байгаа гэдгээ илэрхийлье" гэлээ. 

Хэвлэлийн хурлын үеэр мөн ЦЕГ-ын дарга Ж.Болдын хувьд энэ сарын 09-13-ны өдрүүдэд Турк улсад албан томилолтоор ажиллаж байгаа бөгөөд ГХЯ, Туркийн ЭСЯ-аас удаа дараа хүсэлт тавигдсаны улмаас хоёр улсын хооронд иргэдийн гэмт хэрэг зөрчил нэмэгдэх болсонтой холбогдуулан албан уулзалт, МУ-ын иргэдийн эрх ашгийг хамгаалах тал дээр ажиллаж байгаа гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
1
angry an post
6
637861
13 эможи

Үнэн түүх
2022-06-13 08:40
1. ЦБ удирдлага улс төрчдийн гар хөлийн байгуулага болсон нийгэмд тодоор гарч ирж байна. 2.Улс төрчдийн гар хөл болсон дарга нэртэй усан тархинууд та нар үүрэг өгснөарөө өөрсдөө ажлаа өгч зайлцгаа та нар алба хаагч нарыг хөсөр хаяж амьдарлаар тоглох эрх байхгүй. 3..2012 оноос эхлэн Х.Тэмүүжин. Дорлигжав гэх малын эмч нар өөрсдийн гар хөл бологч нараа албан тушаалд томилж ахмад цолтой хүнд дэд хурандаа хурандаа цолыг цол алгасан олгоод албан тушаал өөрчлөгдөх үед хураан авч тухай албан тушаалын цолыг олгоод явна гээд,нэг жилд ЦБ 100 гаран хүнд хурандаа цол олгоод ажил албан тушаал өөрчлөгдсөн нөхдүүд цолоо хураалгалгүй алга болж алба хаагчтийнхаа төлөө нэг үг хэлж хамгаалах чадваргүй усан тархи хөөсөн махнууд гудамжаар нэг яваагийн үнэн төрх. 4. ЦБ хугацаа ажлын амжилтаар цол олгож байсан гэдэг хугацаагаар олгож байсан цолыг 2012 оноос олгохгүй хохироож эхэлсэн юм билээ. 5. Тухайлбал ЦА-нд 30-36 жил ажилласан өвөө, аавд нь цол олгох албан тушаал биш гээд ахмад , хошууч цолыг 10-14 жил зүүлгэж байсан хэрнээ тэдний ач хүү, зээ хүү, хүүтэй нь ижил насны ахмад цолтой залууд цол алгасан хурандаа цол олгож ялгаварсан байдаг энэ ялгаваран гадуурхсанаа яаралтай зас . 6. ЦБАХ нарт хугацаа ажлын ажжилтаар цол олгох журмын дагуу ажиллаж байхад нь олгосон ахмад, хошууч, дэд хурандаа цолны дараагийн цол олгох хугацаа нь ажиллаж байхдаа болоод цол олгогдоогүй бэлтгэл офицеруудад цолыг нь нөхөн олгох ёстой юм байна гэж бодогдов.7. ЦАХ цолыг хугацаа ажлын амжилтаар олго гэсэн заалттай цол олгох хугацаа нь болоол , ажлын амжилт гаргаад байхад цолыг нь олгоогүй нь тухайн үеийн дарга нарын буруу болхоос цол олглгдоогүй тухайн алба хаагчийн буруу биш байна!!!! 8. Иймд ажиллаж байхдаа олгосон цолны дараагийнн цол олгох хугацаа болсон бэлтгэл офицерт цолыг нь нөхөн олгох хэрэв журамд нөхөн олгох заалт байхгүй ХЗДХЯ сайд журмаа шинчлэн ийм заалт тусгаж шинчлэн гаргаж цолыг нөхөн олгох хэрэгтэй. 9. Ажлын амжилтаар цол олго гэсэн агуулгад газар, хэлтсийн хөдөлмөрийн болон ажил мэргэжлийн аварга ажилтанааар 4-5 удаа шалгарч байсан ахмад ажилтанд олгогдсон цолны дараагийн цолыг зэрэг дээгүүр гэж олгох заалтыг цол олгох журамд тусган АХ -ын 101 жилээр олгох хэрэгтэй. 11. Монгол улсын ҮХ хүнийг ялгаварлан гадуурхахгүй байх тухай заасан гэтэл хууль сахиулах ЦБ алба хаагчаа цол олгох хугацаа нь болоод байхад дараагийн цолыг нь олгоогүй, ажлын амжилтыг удаа дараа гаргасан алба хаагчаа ялгаварлан гадуурхаж гар хөл бологч, танил талдаа цол олгсон нь ҮХ ноцтой зөрчин зөрчил болж улмаар ЦАХ албандаа итгэх итгэл үгүй болсны тод илэрэл шүү.ЦАХ ялгаварлаж цол олглсон асуудлаа шийдэхгүй бол асуудал үүсэх болсон байна.
Батаа
2022-06-12 12:36
Тушаал өгсөн Хотын дарга хариуцлага хүлээх ёстой. Үргэлж дураараа загнах юм. Нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж талбай, ,явган хүний гарц, ногоон байгууламж сүйтгэж, автобусны буудал дээр тавьсан ямар ч зөвшөөрөлгүй ТҮЦ нэртэй хүрэн амбааруудыг зайлуулах хэрэгтэй байна.
М
2022-06-12 10:12
Арайч дээ. Ийм арчаагүй нэг жүжиг тоглосон хүүхний үгээр явах гэж
Зочин
2022-06-12 09:30
Ажилчин алба хаагчаа золиосонд гаргасан тэнэг шийдвэр ийм удирдлага хэрэггүй
Зочин
2022-06-12 00:03
Улс төрчдийг дагаж далдаганасан, энэ сүүлийн үеийн "шинэ дарганцарууд"-ын үед ямар ч салбарын үйл ажиллагаа "шалаар нэг болно" гэгч л болж байна доо.Хуучны ажлаа мэддэг, зоримог, жудагтай удирдлагуудын үе дуусч байх шиг байна
ЗОЧИН
2022-06-11 23:17
ЭНЭ СЭТГҮҮЛЧИЙН НЭР БАРЬСАН БУЗАР ЭМ, МҮИС ГЭХ ХУЛХИ СУРГУУЛИЙН ЭЗЭН УЛААН ЛУЙВАРЧИН ЛХАГВАСҮРЭНГИЙН МӨНХБАТ ХОЁРЫН ӨНГӨ МӨНГӨНИЙ ТОХИРҮЛЦООНЫ ХӨЛД МОНГОЛЫН ХУУЛЬ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГА Б У Д А А...Б У Д А А ...Б У Д А А .....
Зочин
2022-06-11 20:15
Намын томилгоотой дарга нар та нар удахгүй намтайгаа алга болно.Цагдаа цагдаа биш болоод удаж байна шүүдэ.Намын нохой болсоншдэ.Хайран сайхан залуусаар тоглож байнада.Бүх цагдаа нар ажил хаяж тэмцэх хэрэгтэй.Үхсэний тангараг.Өөрсдөө тангаргаа зөрчиж байгаа юм чинь адилхан үзэлц
Болд
2022-06-11 19:52
Цагдаагийн дөрга нар сошиалаар ажлаа хийдэг болчихсон юм уу? Газар чөлөөлөх ажиллагаанд цагдаа нар яах гэж очсийн. Тодорхой ш дээ. Чөлөөлж буй обьект рүү хүн нэвтрүүлэхгүй баыж, тэр үеиын аюулгүй баыдлыг л хангах гэж очиж байгаа. Хамгаалалт авчираад байхад би дотогшоо орно, орох эрхтэй гээд байгаа сэтгүүлч нжртэй сэгийг тэгээд яах ёстоы юм бэ? Оруулахгүй гээд үгэнд орохгүй бол хүч хэрэглэхээс өөр яахийн. Цагдаа л бурууддаг юм бол гаүар чөлөөлөхөд битгий очуулж бай. Энэ муусайн худалдагдсан сэтгүүлч нар хэдэн цагпаагийн амьдралыг сүытгэж байнаа. Хжтэрч байгаа юм биш үү. Амьдрал мадэхгүй, цагдаагийн ажлын хүнд бэрхиыг огт оыдгохгүй Нсанбаатар сайдтай цагдаа ч цаашаа явахгүй болжээ. Монголд эмх замбараагүй байдал чөлөөтэй боллоо. Дураараа авирлагчид мандтугай.
Зочин
2022-06-11 19:42
Сэтгүүлч ажлаа хийгээд явж л байх юман дээр үхсэнээ хийж далдганасийн. Мөрөөрөө Сумъяабузарын тушаалыг биелүүлээд больчихгүй. Арай даварсан харагдаж байсан шүү
Зочин
2022-06-11 19:09
Шүүхийн шийдвэргүй хүний өмчид халдсан Сумьяабазарт хариуцлага тооцож огцруулах хэрэгтэй Ерөнхий сайдаа!!
Enkhtuya
2022-06-11 18:52
Өмнө нь болсон санаадгүй асуудал энэ сэтгүүлчийг олны танил болгосон. Одоо мань хүн ХУДАЛ ярьж ХУДАЛАА унаад ч болов олны анхааралд орох гэж үзэж байна. САЙТ НЬ СУРАГГҮЙ, СЭТГҮҮЛЧ НЬ чадваргүй юм чинь. Хүн юм чинь амьдрах хэрэгтэй биздээ.
Зочин
2022-06-11 18:05
Нэг хүн ажилгүй боллоо одоо сэтгүүлч таны цалин нэмэгдэх үү та албан тушаал ахих уу та хүний амьдарлаар ажил хийгээд амттай байна уу таны хувьд зүгээр үү нэг хүнийг нэг гэр бүлийг хүндхэн байдалд оруулж байна сэтгүүлч нараа үнэний төлөө байж чадаж байна уу нийгэмд эзлэх байр сууриар нь олны төвд байдаг цагдаа нарыг харлуулж хичнээн олон цагдаагийн алба хаагч хоолноосоо салж байна вэ ? Буруу зөвхөн цагдаад байна уу ?
Зочин
2022-06-11 17:54
Албаны төлөө зүтгэсэн бас нэг алба хаагч
Зочин
2022-06-11 17:18
Цагдаа улс төрөөс хамааралтай болсоны үр дүнд үүрэгт ажлаа хийсэн жирийн алба хаагч хохирлоодоо наад хүмүүсийн чинь ард өчнөөн олон гэр бүл байгааг ойлгохгүй байна уу
DR ADITYA
2022-06-11 17:03
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зочин
2022-06-11 16:42
Сэтгүүлчид арай дэндүү шүү.
Зочин
2022-06-11 16:36
Сэтгүүлчид бас арай дэндүү шүү, хувь хүний эрхийг маш ихээр зөрчдөг, ярилцлага, камерт орох эсэх нь хүний эрх, сэтгүүлч гэхээрээ дуртай газраа нэвтэрч, дуртай хүндээ мик тулгах эрх байхгүй.
Зочин
2022-06-11 16:33
Ялзарсан улс төрч нь төрийн жинхэнэ албыг удирдахаар ийм юм болж бгаан
Зочин
2022-06-11 16:24
Бүгдий нь ажлаас нь хал..сэтгүүлё үнэхээр архи ууман баыман бол зөрчилийн хуулиар шийтгэ .хэн хэн нь шудрага байцгаал даа
ГАЗРИЙН тос..Алтанцэцэг
2022-06-11 16:08
Шанд д баахан хөрөнгөөр тоглож.. Ээж Рт олон байр бариж одоо ч дуусаагүй..хэн хянадаг вэ
Зочин
2022-06-11 16:05
Цаад компанид нь давхар хариуцлага тооцооч, сэтгүүлчийг уруу татаж, архи уулгаж, үймээн дэгдээсэн гээд... тэгвэл үнэхээр төгс болох юм байна
keyboard_arrow_up