ЦЕГ: Долоо хоногийн ОНЦЛОХ ТОЙМ

2022 оны 6 сарын 11

Arslan.mn

“ДОТООДЫН ЦЭРЭГ-100” СЭДЭВТ ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫГ УЛСЫН ХЭМЖЭЭНД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хүүхэд, залуучуудад Дотоодын цэргийн түүхэн замнал, баатарлаг үйлсийг судалж, танин мэдэх хүсэл эрмэлзлэлийг төрүүлэх, тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлэх замаар хүүхэд, залуучуудад цэрэг-эх оронч хүмүүжил төлөвшүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор “Дотоодын цэрэг-100” сэдэвт гар зургийн уралдааныг улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын дунд амжилттай зохион байгууллаа.

Гар зургийн уралдаанд бүтээлээ ирүүлсэн эрхэм хүүхдүүд та бүхэндээ аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ИЛТГЭЛИЙН АНХДУГААР УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

Цагдаа, дотоодын цэргийн алба хаагч, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагч, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйл, шалтгаан нөхцөл, түүнийг арилгахад анхаарах асуудал” сэдэвт илтгэлийн анхдугаар уралдааныг ЦЕГ-ын Хуулийн хэлтсээс амжилттай зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.

Энэхүү илтгэлийн уралдаанд “Алба хаагчийн эрхийг хамгаалах чиглэлээр удирдах ажилтны манлайлал”, “Алба хаагчийн баталгаа”, “Цагдаагийн алба хаагчийн ажлын гүйцэтгэлийг урамшуулж буй нөхцөл  байдалд хийсэн дүн шинжилгээ”, “Цагдаагийн алба хаагчийн баталгаа, түүний хэрэгжилтийг хангах зарим асуудал” зэрэг алба хаагчид өөрсдөдөө тулгамдаж байна гэж үзсэн сэдвээрээ илтгэл танилцуулсан юм.

“ХАР ТАМХИНЫ ГЭМТ ХЭРГИЙГ МӨРДӨН ШАЛГАХ АРГА ТЕХНИК” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Хар тамхины гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр олон улсын туршлага, шинэлэг, оновчтой арга барил, гадаад улс оронд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис тээвэрлэгч, зуучлагч, худалдан борлуулагч гэмт этгээдүүдийн үйлдлийн арга, хэлбэр, оролцоог илрүүлэх, ашиглаж буй техник, тоног төхөөрөмж, арга тактикийн талаар мэдлэг, мэдээллийг чиглэл хариуцсан алба хаагчдад олгох зорилгоор АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, ЦЕГ-ын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтэс, Хар тамхитай тэмцэх газар хамтран “Хар тамхины гэмт хэргийг мөрдөн шалгах арга техник”, “Хар тамхины гэмт хэргийг мөрдөн шалгахад удирдлагын оролцоо” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.

Энэхүү сургалтад Хар тамхитай тэмцэх газар, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсийн эрүүгийн мөрдөгч, Монгол Улсын Ерөнхий Прокурорын газар, Дотоод хэргийн их сургууль болон Гаалийн ерөнхий газрын чиглэл хариуцсан алба хаагчид хамрагдлаа.

МӨРДӨГЧИЙН ХАРИЛЦАА ХАНДЛАГАД ЧИГЛЭСЭН ДАДЛАГА СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2022 оны тушаалаар баталсан “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2022 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу Мөрдөн байцаах албанаас Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвтэй хамтран “Хэргийн газрын үзлэг хийх үед гарч буй алдаа дутагдал, оновчтой арга тактик, арга зүй”, “Мөрдөгчийн харилцаа хандлагад чиглэсэн дадлага сургалт” сэдэвт сургалтуудыг энэ оны 06 дугаар сарын 08,09-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсүүдэд шинээр томилогдсон мөрдөгч нарт гэмт хэргийн газрын үзлэг хийхэд анхаарах, хойшлуулшгүй ажиллагааг хэрхэн оновчтой, системийн хэлбэрээр явуулах талаарх дадлага, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж буй энэхүү сургалтад танхим болон цахимаар 174 алба хаагч хамрагдсан юм.

ШҮҮГЧ, ПРОКУРОР, ЦАГДААГИЙН 120 АЛБА ХААГЧИЙГ СУРГАЛТАД ХАМРУУЛЖ БАЙНА

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтран “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд хохирогч төвтэй хандлагыг хэрэгжүүлэх чиглэлээр хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагын ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх” сургалтыг энэ оны 06 дугаар сарын 10-наас 17-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтад нийслэлийн 9 дүүргийн шүүгч, прокурор, цагдаагийн байгууллагын 120 гаруй алба хаагч хамрагдах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637854
0 эможи

ESUIGEN
2022-06-11 14:37
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
keyboard_arrow_up