Д.Мөнх-Эрдэнэ: МҮИС удаа дараа хууль зөрчиж байна. Хотын газрыг зарж, баяжсан Т.Бадамжунай тэргүүтэй мафитай тэмцэнэ

2022 оны 6 сарын 10

Arslan.mn

Иргэдийн амрах, ая тухтай орчныг бүрдүүлэхээр нийтийн өмчийн зарим байршлыг чөлөөлөн, тохижуулах ажилд гарсан зөрчилдөөний талаар мэдээлж байна.

Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ "Дархан цаазат Богд хан уулын Зайсангийн амны амралт зугаалгын буюу ногоон бүс рүү нэвтрэх ганц орох, гарах гарцыг экскаватораар хаасан байсан. Ингэснээр онцгой нөхцөл байдал үүссэн үед цагдаа, эмнэлэг, онцгой байдлын алба очиж ажиллах аргагүй болгосон байв. Иймд иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу экскваторыг холдуулах, хогийг зөөх ажлыг хийсэн. МҮИС болон түүнтэй холбоотой байгууллагууд тухайн хэсэгт 38.2 га талбайг ашигладаг. Газар эзэмшигч зөвшөөрсөн хүрээнд газрын аль нэг ашигтай талыг ашиглахыг хэлдэг. Тэнд барилга барихыг хориглодог. Гэтэл сүүлийн таван жилийн байдлаар гэмт хэрэг зөрчлийн дуудлага тухайн бүс дээр ирж байсан. Судалгаа шинжилгээ явагддаг биш гэмт хэргийн зөрчил гардаг газар болчихсон байсан.  Газрын тухай хуулийн дагуу албадан буулгах ажиллагаа явагдсан. Холбогдох бүх хуулийн дагуу явагдсан үйл ажиллагаа юм. Албадан  буулгасан объектуудын нэлээд нь нурж унах эрсдэлтэй болсон байсан.

МҮИС удаа дараа хууль зөрчиж байгаа. Баянгол дүүрэгт дөрвөн ч газарт архитектур төлөвлөлтийн даалгаваргүйгээр барилгын ажил эхлүүлсэн. Хуулийг дэвсэлж сурсан хүмүүс байна. Хууль зөрчдөг газрын мафижсан хүмүүстэй нийслэл тэмцэнэ. н.Бадамжунай тэргүүтэй мафижсан нөхдүүдийг хуулийн байгууллагаар шалгуулна. Эдгээр хүмүүсийг өмөөрч хамгаалдаг улс төрчидтэй тэмцэнэ." гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637843
1 эможи

Зочин
2022-06-11 17:08
Зөв МҮИС арай дэндүү даварсан энэ муу гаргандаа гаршсан эмнэгшсэн нөхдүүд.ийм нөхдүүдтэй хатуу арга хэмжээ тооц дэмжиж байна.Дураа загнагчдад хуулийг мэдрүүлэх хэрэгтэй иргэд бид дэмжиж байна
ESUIGEN
2022-06-11 03:01
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
keyboard_arrow_up