СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архидан согтуурсан үедээ НАЙЗЫГАА ЗОДОЖ, ХӨНӨӨЖЭЭ

2022 оны 6 сарын 10

Arslan.mn

Архидан согтуурсан үедээ НАЙЗЫГАА ЗОДОЖ, ХӨНӨӨЖЭЭ.

Тодруулбал, энэ оны зургаадугаар сарын 7-ны өдрийн 08:30 цагт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багт “Гэртээ хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Дуудлага, мэдээллийн дагуу шалгахад 43 настай, эрэгтэй “О” нь бусдад зодуулсан байдалтай нас барсан байжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад тус аймагт оршин суух, 41 настай, эрэгтэй “Ш” нь хохирогч “О”-той хамт архидан согтуурч, үл ялих зүйлээс болж түүнтэй маргалдсаны улмаас зодож, амь насыг хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. 

Хэргийг тус аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
10
ouch an post
2
confuse an post
3
angry an post
5
637828
21 эможи

Түвшинбаяр
2022-06-10 17:26
Заа, адилхан 16 жил өгнө биз дээ.
Mongol Hun
2022-06-10 15:22
Иймэрхүү хэргийг түвшинбаяртана гэж ярьдаг болсон байна лээ
иргэн
2022-06-10 15:09
Олны танилаасаа эхлээд буруу үлгэрлэл болж бхад даган дуурайх дуртай далдаакууд ингэнэ
Зочин
2022-06-10 12:01
Цаазын ялаа сэргээ.эсхүл яс 25 жил ясы нь цайтал ажилуул
бөө
2022-06-10 11:47
Архины градусаа багасгаачээ! Эрчүүд архи уухаараа л дандаа нэг нэгнээ зодсон алсан байх юм! Хэзээ ухаарах улс вэ?
keyboard_arrow_up