Сураггүй болсон малчны цогцсыг 50 метрийн гүнтэй горхиноос оллоо

2022 оны 6 сарын 10

Arslan.mn

Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн Өгөөмөр гэдэг газарт Ихтамир сумын харьяат малчин Г нь зургаадугаар сарын 06-ны өдөр тус аймгийн Булган сумын төвөөс мориор гэрлүүгээ явж байгаад сураггүй болсон дуудлагыг зургаадугаар сарын 08-ны өдрийн 10:04 цагт хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газар, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн нь Г /51 настай, эрэгтэй/-ыг зургаадугаар сарын 09-ний өдрийн 07:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 14:02 цагт гэрээс нь баруун урд зүгт 15 км-т Хан-Өндөр багийн Ангархай гэдэг газар “Ангархайн” горхи /өргөн 2 метр, гүн 50 см/-ноос цогцсыг олж сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
8
ouch an post
confuse an post
angry an post
1
637820
11 эможи

эрка
2022-06-10 11:25
50 м гүнтэй горхи гэж үү? Нуурын гүн хэд билээ? Редактор байна уу?
keyboard_arrow_up