“Дотоодын цэрэг-100” гар зургийн уралдааны ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

2022 оны 6 сарын 09

Arslan.mn

Монгол Улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд хүүхэд, залуучуудыг Дотоодын цэргийн түүхэн замнал, баатарлаг үйлсийг судалж, танин мэдэх хүсэл эрмэлзлийг төрүүлэх, тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлэх замаар хүүхэд, залуучуудад цэрэг-эх оронч хүмүүжил төлөвшүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор “Дотоодын цэрэг-100” сэдэвт гар зургийн уралдааныг улсын хэмжээнд бага, дунд, ахлах ангийн сурагчдын дунд амжилттай зохион байгууллаа.

Arslan.mn

Тус уралдаанд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас 152 бүтээл ирсэн юм. Уралдааны “Бага” ангийн төрлийн “Тэргүүн байр”-т Г.Агар “Цэргийн гэр бүл” бүтээл, “Дэд байр”-т Б.Хүслэнбаатар “Улсын онц чухал объектын хамгаалалт” бүтээл, “Гутгаар байр”-т З.Анударь “Одонт хороо” бүтээл, “Дунд” ангийн төрлийн “Тэргүүн байр”-т Б.Өлзий-Учрал “Цэргийн өдөр тутмын үйл ажиллагаа” бүтээл, “Дэд байр”-т Г.Лхам-Эрхэс “Би Дотоодын цэрэг болно” бүтээл, “Гутгаар байр”-т П.Мөнхдэлгэр “Амгалант Монгол” бүтээл, “Ахлах” ангийн төрлийн “Тэргүүн байр”-т П.Натаймолом “Дотоодын цэргийн түүхэн замнал ба энх тайван”, “Дэд байр”-т Б.Өгөөмөр “Дотоодын цэргийн түүхэн замнал” бүтээл, “Гутгаар байр”-т Д.Бат-Ирээдүй “Миний Монгол бахархал” бүтээл тус тус шалгарлаа.

Arslan.mn

Энэхүү гар зургийн уралдаанд бүтээлээ ирүүлсэн хүүхэд, багачууд та бүхэндээ аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637807
0 эможи

ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up