Хүүхдийн тоглоомын талбайд шээсэн гэх эмэгтэйд зөрчлийн хэрэг нээн ТОРГОХ ШИЙТГЭЛ оногдуулсан

2022 оны 6 сарын 09

Arslan.mn

Цахим орчинд 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүүхдийн тоглоомын талбайд байх саравчинд согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаа 4 эмэгтэйн фото зураг болон тоглоомын талбайд байрлах гулсуур доор сууж бие засаж байгаа эмэгтэйн бичлэг, гэрэл зургийг нийтлэгдсэн.

Дээрх зөрчлийн шинжтэй үйлдэлд ЦЕГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх газраас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн өглөө 06-07 цагийн орчим Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр 10 дугаар хорооллын орон сууцны гаднах хүүхдийн тоглоомын талбайн саравчинд 21-23 настай, эмэгтэй, “Г”, “Д”, “А”, “В” нар нь согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архидан согтуурсан, улмаар хүүхдийн тоглоомын талбайд байрлах гулсуурын доор бие зассан зөрчил үйлдсэнийг тогтоогдсон. Иргэн “Г”-д Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар, иргэн “Д”, “А”, “В” нарт мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус торгох шийтгэл оногдуулсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
4
wow an post
yay an post
1
sad an post
2
ouch an post
2
confuse an post
5
angry an post
8
637806
26 эможи

keyboard_arrow_up