ШУУРХАЙ: Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ял оноолоо

2022 оны 6 сарын 09

Arslan.mn

ХУД-ийн Эрүүгийн хэргийн шүүхээс Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ял оноолоо. 

Тодруулбал, Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал хоёр дахь өдрөө эрүүгийн хариуцлагын үе шатаар үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн 13:30 цагийн үед шийдвэрээ гаргахаар завсарласан. Улсын яллагч, прокурор Б.Хурц яллах дүгнэлтдээ "Шүүгдэгч Н.Түвшинбаярт 19 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Энэ ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна" хэмээсэн юм.

Ингэснээр шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж дуусаад, шүүхийн шийдвэрээ танилцууллаа.

Тодруулбал, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шүүгдэгч Н.Түвшинбаярыг хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хууль бусаар утсгаж гэмтээсэн, хохирол учруулсан хэрэгт гэм буруутайд тооцлоо. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
6
ouch an post
confuse an post
1
angry an post
2
637794
9 эможи

nergui
2022-06-10 10:48
nusgai bandiin yalani xungudchixjee
Uvs
2022-06-10 07:10
Ehner ni ariunerdenetei yvaad ehelsen
Занга
2022-06-09 22:45
Хүн алчаад байхад цохиод унагаачихсан юм шиг ял өгөөд арай ч дээ, уг нь цааз сонсгох ёстой.
Зочин
2022-06-09 20:48
яа яа мөнгөтөй хүн аргагүй ээ ядуу хүн бол бүх насаараа шд арай л юм аа нээрээ
keyboard_arrow_up