Н.Түвшинбаяр: Энэ хэрэгтээ маш их харамсаж гэмшиж байгаа, МИНИЙ БУРУУ
Шүүх хуралдаанд шүүгдэгч эцсийн үгээ хэлж дууслаа.
Н.Түвшинбаяр: Чин сэтгэлээсээ уучлалт хүсье. Миний найз бол үнэхээр сайн найз байсан. Миний амжилт бүтээлийн ард үргэлж найз минь байдаг. Найзынхаа амь насанд хүрчихье гэж энэ зүйлийг хийгээгүй. Бүх хүмүүсээс уучлалт хүсч байна.
Энэ хэрэгтээ маш их харамсаж гэмшиж байгаа, миний буруу. Цаашдаа насан туршдаа гэр бүлд нь тусалж дэмжинэ гэдгээ хэлье. Найзынхаа хүүхдүүд гэр бүлийнхнээс бүгдээс нь уучлалт хүсье. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Үнэхээр их харамсаж байна.
Миний гурван дүү, хамаатан садан бүх хүнээс уучлалт гуйж байна. Өчигдөр гэрч болон орж ирж мэдүүлэг өгсөн бүх хүнээс уучлалт хүсэж байна.Энэ бүхэнд би л зөвхөн буруутай.
Иргэдийн төлөөлөгч нар шүүгдэгчийг гэм буруутай эсэх талаар санал хэлж дуусаад Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар зөвлөлдөх тул гэм буруугийн шүүх хуралдаан завсарлалаа.