“Өмгөөллийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт шилдэг ИЛТГЭЛИЙН УРАЛДААН болно

2022 оны 6 сарын 09

Arslan.mn

Монголын өмгөөлөгчдийн холбооны анхны ерөнхийлөгч, гавьяат хуульч, академич ж.амарсанаагийн нэрэмжит “өмгөөллийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдаан болно.

ЗОРИЛГО: Өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход чиглэсэн онолын болон практик мэдлэгийг гүнзгийрүүлэн судалгаа шинжилгээний арга зүйг эзэмшүүлэх, бүтээлч сэтгэлгээ, шинжлэх ухаанч хандлагыг нэмэгдүүлэх, практикт тулгамдсан асуудлыг нээн илрүүлэх, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, харилцан туршлага солилцох, судалгааны ажлыг урамшуулан дэмжихэд оршино.

ХАМРАХ ХҮРЭЭ: Эрдэмтэн, судлаач, багш, хуульч, өмгөөлөгч, практик ажилтан, хууль зүйн их, дээд сургуулийн оюутан.

ХЭЗЭЭ: 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 09 цагт

ХААНА: Хууль зүйн үндэсний хүрээлэн, 3 давхарт “Хуульчдын танхим”-д ЧИГЛҮҮЛЭГЧ: Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгч Ч.Жадамба

ХОЛБОО БАРИХ УТАСНЫ ДУГААР: 70126861-4, 9191-2170, 86119928

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637775
0 эможи

keyboard_arrow_up