ТЦА: Эргэхдээ зам дээр зогсож байсан хоёр машины дээгүүр гарсан ослыг шалгаж байна
2022 оны 6 сарын 09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 14 цаг 53 минутад ЧД-ийн 4-р хороо, Залуучуудын гудамж, Сондор дэлгүүрийн баруун замд Т.Приус маркийн автомашин зорчих хэсэг дээр зогсож байсан Т.Марк-2, Т.Приус маркийн автомашинуудыг мөргөсөн гэх зам тээврийн ослын дуудлага ирсэн.
Урьдчилсан байдлаар ослын улмаас хүний биед гэмтэл учраагүй, ослын газрын үзлэг хийж, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс зөрчлийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг явуулж байна гэж ТЦА-нээс мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
637768
1 эможи
Зочин
2022-06-09 16:55
Yee
Зочин
2022-06-09 15:29
гайхмаар осол байна
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс