УЕПГ: Зөрчлийн хэргийн гаралт тавдугаар сард 3.4 хувиар буурчээ

2022 оны 6 сарын 08

Улсын хэмжээнд 2022 оны 5 дугаар сарын байдлаар 230.298 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь 4 дүгээр сартай харьцуулахад 3.4 хувиар буурсан байна.

Нийт зөрчлийн хэргийн 76.7 хувь нь Нийслэлд, 23.3 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бол 99.1 хувийг Цагдаагийн байгууллага, 0.15 хувийг Мэргэжлийн хяналт, 0.02 хувийг Онцгой байдал, 0.7 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалгаж шийдвэрлэсэн байна.

Дээрх хугацаанд 228.324 хүн, 268 хуулийн этгээд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн ба өмнөх сараас шийтгэл оногдуулсан хүн 3.8 хувиар, хуулийн этгээд 8.2 хувиар тус тус буурчээ.

Зөрчил үйлдсэн хүмүүсийн 76.7 хувь нь эрэгтэй, 23.3 хувь нь эмэгтэй байгаа бол 65.8 хувь нь 26-45 насныхан байна.

Өнгөрсөн 5 дугаар сард үйлдэгдсэн зөрчлийг 4 дүгээр сартай харьцуулбал Мөрийтэй тоглоом тоглох зөрчил 14.3 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 12.5 хувиар өссөн нь хамгийн өндөр хувьтай байна.

Arslan.mn

Харин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 3.7 хувиар, Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 5.7 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 11 хувиар, Танхайрах зөрчил 12.3 хувиар, Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 22.6 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 29.3 хувиар, Хулгайлах зөрчил 36.7 хувиар, Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 42.3 хувиар тус тус буурсан байна.

Зөрчлийн хэргийн улмаас нийт 3.859.466 мян.төгрөгийн хохирол учирснаас 81.9 хувь нь нөхөн төлөгджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637757
0 эможи

keyboard_arrow_up