ЭЦА: Орд эзэмшигч Шинь шинь ХХК байгаль орчинд 672 сая төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон

2022 оны 6 сарын 08

Arslan.mn

Экологийн цагдаагийн албанаас Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж буй Шинь шинь ХХК-д холбогдох хэргийн талаар болон Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг ойн ангиудад холбогдох хэргийн талаар мэдээлэл хийлээ.

ЭЦА-ны Дүн шинжилгээ,үнэлгээ шалгалтын хэлтсийн дарга хурандаа Т.Баатар " Шинь Шинь ХХК 2018 онд шалгагдаж, дахин шинжээч томилох тогтоолын дагуу 2020 оны 12-р сард газар дээр нь шинжилгээ хийж ажилласан. Хөрс, ус гээд олон шинжилгээ хийх шаардлагатай болж, шинжилгээний хариу удаж гарсан. Шинжилгээний хариугаар байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нөхөн төлбөрийг тооцож, талбайн хөрсөнд хүнд металлаас учруулсан хохирол 427 сая төгрөг болсон.  Харин хаягдал усны далангийн шүүрлийн усанд учруулсан нөхөн төлбөр 245 сая төгрөг гээд нийт  672 сая төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон. Үүний дагуу тус компанийг энэ оны 3-р сард прокуророос яллагдагчаар татсан.  Компанийн Монгол талын захирлыг нь байцаан, яллагдагчаар татах тогтоолоо танилцуулсан бөгөөд  уг хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлээд байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637756
0 эможи

Zochin
2022-06-09 03:03
Tom avilgal orj irehn de, darga nart
keyboard_arrow_up