Н.Түвшинбаяр: Гэр бүлийн захиран зарцуулах эрхтэй “хоёр үл хөдлөх“ хөрөнгийг шилжүүлнэ
Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох гэм буруугийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд яг одоо болж байна. Энэ үеэр шүүгдэгчийн талын өмгөөлөгч Л.Данзанноров “хохирогчийн зүгээс гаргаж ирсэн баримтуудаас үлдсэн хохирлыг мөнгөн дүнгээр төлсөн талаарх баримт байна. Нийтдээ 363,446,949,000 төгрөгийг өмнө нь төлсөн хохирол дээр нэмж төлсөн баримт байна.
Мөн амьжиргаа, үр хүүхэд гэр бүлд нь дэмжлэг болох болов уу хэмээн өөрийн гэр бүлийн захиран зарцуулах эрхтэй хоёр үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх талаас харилцан ярьж зөвшилцсөн баримтуудыг гаргаж байна” гэсэн юм.
Тэгвэл яллагдагч Н.Түвшинбаяр хэдий хэмжээний хөрөнгөтэй вэ. МҮОХ-ны ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байхдаа хөрөнгө орлогоо ийн мэдүүлжээ.
Тодруулбал, тэрбээр 4 тэрбум 264 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, 14 ширхэг үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөтэй, нэг тэрбум 490 сая төгрөгийн үнэт эдлэл, 170 сая төгрөгийн Lexus RХ-350 автомашин, 1,9 тэрбумаар үнэлэгдэх газартай.
Мөн 103 сая төгрөгийн /1600 хонь, 510 үхэр, 300 адуу, хурдан удмын 20 адуу, 20 тэмээ, 320 ямаа/ мал аж ахуй, нэг тэрбум 636 сая төгрөгийн авлага, 503 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ.