ЦЕГ: Сэтгэл зүйчдийг чадавхижуулах сургалтыг зохион байгуулж байна

2022 оны 6 сарын 08

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын сэтгэл зүйчдийн стресс менежмент, багийн ажиллагааг удирдан зохион байгуулах ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Сэтгэл зүйчдийг чадавхжуулах, стресс менежмент, багийн ажиллагаа” сэдэвт онол, практик хосолсон сургалтыг энэ оны 06 дугаар сарын 06-наас 10-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтыг Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн, Үндэстэн баг хамтран явуулж байгаа бөгөөд цагдаа, дотоодын цэргийн 36 анги, байгууллагын 45 сэтгэл зүйч хамрагдаж байна.

Энэхүү сургалтаар стрессийн талаарх ойлголт, даван туулах арга зам, стрессийг удирдах, бууруулах сэтгэл зүйн арга техникийг эзэмшиж, сэтгэл зүйн асуудлыг тодруулах оношилгооны зарим аргуудаас суралцах төдийгүй алба хаагчдын багаар ажиллах чадварыг тоглоомын аргаар хөгжүүлэх арга зүйд суралцах зэрэг чадваруудыг эзэмших юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637730
0 эможи

keyboard_arrow_up