Ардчилсан намын нэхэмжлэлийг хүлээн авахаас ТАТГАЛЗАЖ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2022 оны 6 сарын 07

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 128/ШЗ2022/4868 дугаар шүүгчийн захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ардчилсан намаас “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын газрын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Тамга тэмдгийн хяналтын дугаарыг хүчингүй болгох тухай” 6030 дугаар дүгнэлт болон улсын бүртгэгчийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Тамга тэмдгийн хяналтын дугаарын улсын бүртгэлийн хуудсаар тамга, тэмдгийн 9020120477 хяналтын дугаар дахин олгосон шийдвэрийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
2
637722
4 эможи

Зо
2022-06-07 17:37
Ардчилсан нам хоёр талцаад байгаа. Алиныхан нь нэхэмжлэлийг яриад бна? МАН-ын шүүх минь янцаглалгүй тодорхой мэдээлээч!
keyboard_arrow_up