Нуурын арал дээр гацсан иргэнийг малтай нь хамт гаргажээ
2022 оны 6 сарын 07
Ховд аймгийн Мянгад сумын нутагт сумын төвөөс хойд зүгт 90 км зайд орших Чацарганат багийн
Шар-Арал хэмээх газарт зургаадугаар сарын 5-ны өдөр малчин Д Шар-Арал нуурын арал дээрх малаа гаргахаар морьтой ус гаталж ороод буцаж гарч чадахгүй болжээ.
Энэ дуудлагыг 6-ны өдрийн 11:59 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 130 км зам туулан 14:00 цагт очиж, долоон цаг ажиллаж малчин Д болон 20 бод малыг нуурын арлаас гаргажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
637720
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс