Л.Бямбасүрэн: “Хорт хавдрын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг“ 100 хувь ЭМДС-аас хариуцаж байна
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн "Хорт хавдрын өвчлөлийн үед тусламж үйлчилгээг хэрхэн яаж худалдаж авах вэ? Хэдэн төгрөг байх вэ гэдэг асуудлыг ЭМД-ын Үндэсний зөвлөлийн 2021 оны гуравдугаар тогтоол, мөн 2022 оны гуравдугаар тогтоолоор зааж өгсөн. 2022 оны гуравдугаар тогтоол гарахаас өмнө эмчилгээний зардалд 25 хувийг иргэн өөрөө гаргадаг байсан. 2021 оны гуравдугаар тогтоол батлагдсанаас хойш хорт хавдрын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 100 хувь ЭМДС-аас хариуцаж байна.
Үүнд хэвтүүлэн эмчлүүлэх, мэс заслын эмчилгээ, амбулаторийн үйлчилгээ, хими туяа эмчилгээ гэх мэт хорт хавдрын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхийг ЭМДС-аас зуун хувь даагаад явж байна. Гуравдугаар тогтоолд цусны хорт хавдрын эмчилгээний зардал ороогүй байсныг энэ оны нэгдүгээр сард батлагдсан нэгдүгээр тогтоолоор эмчилгээ зардал нэмж орж ирсэн" гэв.