ЦЕГ: Талийгаач бүсгүйн үхлийн шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байна

2022 оны 6 сарын 07

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд илгээмжээр эмэгтэй хүний шарил хүргэгдэн ирсэн байна. Тус асуудлаар цагдаагийн байгууллага болон холбогдох газруудаас тодруулахад: 

Өнгөрөгч амралтын өдөр Турк улсын Станбул хотын "Memorial Sisli" гэх эмнэлгээс эмэгтэй хүний шарил илгээмжээр хүргэгдэн ирсэн бөгөөд тус дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад толгой хэсэгтээ мэс заслын шархтай нас барсан 37 настай Хан-Уул дүүрэгт оршин суух хаягтай эмэгтэйнх болох нь тогтоогдсон байна. 

Цагдаагийн байгууллагаас талийгаач бүсгүйн ар гэртэй холбогдож, үхлийн шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байна хэмээлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
14
ouch an post
4
confuse an post
6
angry an post
4
637706
33 эможи

Зочин
2022-06-07 14:38
Яанаа арай донорын эд эрхтэний золиос болчуу яав хөөрхий
keyboard_arrow_up