ХЭРЭГ: “Хөвсгөл гурил тэжээл” ХХК-ийн үйлдвэрт найзуудтайгаа тоглож байсан хүү зоорь руу унаж нас баржээ

2022 оны 6 сарын 07

Хөвсгөл аймгийн Мөрөн сумд үйл ажиллагаа явуулж байсан “Гурил тэжээл” ХХК-ын будаа хадгалдаг байсан хуучин агуулахын зоориноос сураггүй алга болсон хэмээн эрэн сурвалжлагдаж байсан 14 настай хүүгийн цогцсыг олоод буй. Эл харамсалтай хэргийн дуудлага зургаадугаар сарын 05-ны өдрийн 12:20 аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Улмаар алба хаагчид 2 км зам туулан осол болсон үйлдвэрийн байр буюу ашигладаггүй агуулахын 9 орчим метрийн гүнтэй будаа хадгалдаг зоориноос хүүгийн цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байдаг.

Хүүгийн цогцсыг олсон эл үйлдвэр нь хөрөнгийн маргаанаас болж 2004 онд хаалгаа барьжээ. Түүнээс хойш үйлдвэр хаягдаж, битүүмж нь удаа дараа алдагдаж, хүүхэд багачууд эрсдэлд өртсөөр байсан аж. Хагархай цонх, өндөр хүчдэлийн утас, шон, онгорхой цоорхой нүх сүв үүсэж, орон гэргүй хүмүүсийн толгой хоргодох байр болсон байна. Хүүгийн цогцсыг битүүмжлээгүй, 9 метрийн гүн будааны агуулахаас олсон юм.

Талийгаач хүүхэд зургаадугаар сарын 02-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсныг Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байсан юм. Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр, “Талийгаач хүү осол гардаг өдөр ангийнхаа найзуудтайгаа тоглож байжээ. Улмаар найзууд нь хүүг олоогүй учир гэртээ харьсан гэж ойлгоод харьцгаасан байна. Хэргийг мөрдөн шалгалтаар хүү тоглож байгаад тухайн битүүмжлээгүй зоорь руу унаж амиа алдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон аж. Хүү ар гэрийн хараа хяналт сайн, урьд нь алга болж байгаагүй тухай эх сурвалж онцлов. Иймд эцэг эхчүүд өсвөр насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг сэрэмжлүүлж байна. 

Эх сурвалж: ivoice.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
7
ouch an post
2
confuse an post
angry an post
2
637701
11 эможи

keyboard_arrow_up