1665 зөрчил илрүүлж, 242 тэрбум гаруй төгрөгийн торгууль ногдуулжээ
2014 оны 7 сарын 28
Гаалийн ерөнхий газар энэ оны эхний хагас жилд нийт 1665 зөрчил илрүүлж, 242 тэрбум гаруй төгрөгийн торгууль ногдуулжээ.
Иргэд, байгууллагууд ихэвчлэн бараа бүтээгдэхүүнээ гаальд санаатай, санаандгүйгээр мэдүүлэхгүй байх, хууль бусаар хил гаргах, гааль НӨТ-ийн татвараас зайлсхийх зэрэг зөрчлийг ихээр гаргасан байна.
Эдгээр зөрчлүүдээс 55 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгааг ГЕГ-ийн улсын байцаагч Н.Ганзориг хэллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6377
0 эможи