ПРОКУРОР: Хүүхэд хамгаалах үүрэг хүлээсэн төрийн болон төрийн бус байгууллагуудтай зөвлөгөөн хийлээ

2022 оны 6 сарын 07

Arslan.mn

Увс аймгийн прокурорын газраас “Хүүхдийн эрх” аяны хүрээнд тус аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран хүүхдийн эрхийг хамгаалах үүрэг хүлээсэн 30 орчим төрийн болон төрийн бус байгууллагын удирдлагуудтай хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа.

Зөвлөгөөнөөр хүүхдийн эрхийг хамгаалах үүрэг хүлээсэн  байгууллагуудын үйл ажиллагаанд гарч буй хүндрэл бэрхшээл, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, мөн сургуулийн орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлаар ярилцаж, санал солилцсон байна.

Түүнчлэн аймгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн сурагчдын дунд зохион байгуулсан “Хүүхдийн эрх” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг дүгнэж, шилдэг эссэ бичсэн сурагчдыг шагнаж урамшуулсан  байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637698
0 эможи

keyboard_arrow_up