Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд “илгээмжээр эмэгтэй хүний цогцос“ хүргэгдэж иржээ

2022 оны 6 сарын 07

Arslan.mn

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд илгээмжээр эмэгтэй хүний цогцос хүргэгдэж иржээ.

Тодруулбал, өнгөрөгч амралтын өдөр Турк улсын Станбул хотын “Memorial Sisli” гэх эмнэлгээс эмэгтэй хүний цогцос илгээмжээр хүргэгдэж иржээ.

Энэхүү мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгаж, толгойн хэсэгтээ мэс заслын шархтай нас барсан Монгол Улсын иргэн Хан-Уул дүүрэгт оршин суух хаягтай 37 настай эмэгтэйнх болохыг тогтоожээ.

Талийгаач нь Турк улсад мэс засалд орсон гэх бөгөөд эд мөрийн баримтаар эмчилгээний төлбөрийн баримт, эмчилгээний тэмдэглэл, илгээмжийн баримт зэргийг хураан авчээ. Энэ хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж, түүний үхлийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж

Эх сурвалж: ZINDAA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
3
wow an post
15
yay an post
sad an post
64
ouch an post
13
confuse an post
4
angry an post
17
637688
118 эможи

keyboard_arrow_up