Албан тушаалаа урвуулан ашигласан  Говь-Алтай аймгийн Биеийн тамир спортын газрын даргын хэргийг прокурорт шилжүүлжээ

2022 оны 6 сарын 07

Arslan.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Говь-Алтай аймгийн Биеийн тамир спортын газрын дарга Б нь албан тушаалаа урвуулан ашиглаж тус газрын засварын ажлын гүйцэтгэгчээр нэр бүхий компанийг сонгон шалгаруулахын тулд тус аймгийн Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Б-тэй бүлэглэн бусдад давуу байдал бий болгосон гэх хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлээд байна.

Түүнд холбогдох хэргийг прокурор хянаж үзээд, үндэслэлтэй гэж үзвэл яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637686
1 эможи

keyboard_arrow_up