ГХЯ: Эрээн хотод 21 хоног хатуу хөл хорио тогтоож болзошгүй

2022 оны 6 сарын 06

ӨМӨЗО-ны Шилийн Гол аймгийн Эрээн боомтод Ковид19 халдварын тохиолдол бүртгэгдсэн тул өнгөрсөн долоо хоногт хязгаарлалт тогтоосон. Тэгвэл өнөөдрийн байдлаар Ковид19 халдварын 34 шинэ тохиолдол батлагдсан байна. Үүнтэй холбоотойгоор хөл хорио, хязгаарлалтын хугацаа 21 хоног үргэлжилж болзошгүйг Гадаад харилцааны яамны Хилийн хэлтсийн дарга Д.Болд хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. 

Тэрээр "2021 оны аравдугаар сарын 11-нд Эрээн хотод Ковид19 халдварын тохиолдол бүртгэгдэж хөл хорио тогтоож байсан. Тухайн үеийн арга хэмжээ нь 21 хоног үргэлжилж, хэсэгчлэн сулруулах арга хэмжээ авч байсан. Өнөөдрийн байдлаар Эрээн хотод 54 хороолол буюу манайхаар хороонд хатуу хөл хорионы дэглэм мөрдөж байна. Тиймээс хөл хорионы дэглэм 21 хоног үргэлжлэх болов уу гэж харж байна" гэжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
637678
4 эможи

Зочин
2022-06-06 17:33
Одоо намар болтол хил ч онгойхгүй, лалрын хэдэн дамлагчид юмныхаа үнийг тэнгэрт тултал өсгөөд, өлөн хэдэн бөөсүүд нь засгийн газраа хараагаад, гуйлгачин чинь амьдралдаа эргээд тавтай морил...экспортыг гацаасан сэтгүүлч нэртэй сэтэрхий зүүний үнэгүй мөнгөний торойгоод...
keyboard_arrow_up