Гаалийн Ерөнхий газар эхний таван сарын байдлаар 1.667 их наяд төгрөг төвлөрүүлжээ

2022 оны 6 сарын 06

Гаалийн Ерөнхий газар 2022 оны Төсвийн тухай хуулийн тодотголоор 4.1 их наяд төгрөг төвлөрүүлэхээр тусгаснаас эхний таван сард 1.624 их наяд төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Тэгвэл 2022 оны эхний таван сарын байдлаар 1.667 их наяд төгрөг төвлөрүүлж, 102.6 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар тус газар мэдээлжээ. 

Энэ нь 2021 оны эхний таван сартай харьцуулахад 351.5 тэрбум буюу 27% өссөн дүн бол 2020 оныхоос 605.7 тэрбум төгрөг буюу 57%-өөр өндөр байна. 

Өнгөрсөн тавдугаар сард ГЕГ улсын төсөвт 402.7 тэрбум төгрөг төвлөрүүлж, гүйцэтгэл нь мөн давж биелжээ. Энэ нь 2020 оны тавдугаар сараас 61.8, 2021 оны тавдугаар сараас 31% тус тус өссөн дүн юм. 

зураг

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637674
0 эможи

keyboard_arrow_up