Алга болсон 14 настай хүүг ашигладаггүй агуулахын зоориноос нас барсан байдалтай олжээ

2022 оны 6 сарын 06

Хөвсгөл аймагт сураггүй алга болсон хүүг зоориноос олсон хэрэг гарчээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутагт будаа хадгалдаг байсан хуучин агуулахын зооринд цогцос байна гэсэн дуудлагыг 06.05-ны өдрийн 12:20 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын алба хаагчид 2 км зам туулан очиход “Гурил тэжээл” ХХК-ийн ашигладаггүй агуулахын 9 орчим метрийн гүнтэй будаа хадгалдаг зооринд тус сумын 7 дугаар хорооны харьяат иргэн Ггийн хүү О /14 настай, эрэгтэй/ нас барсан байжээ.

Цогцсыг гаргаж тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. Тухайн хүүхэд 06.02-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсныг Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байжээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
1
sad an post
56
ouch an post
5
confuse an post
1
angry an post
7
637666
74 эможи

Зочин
2022-06-08 06:29
Яагаад хүний амь ийм хямдхан болоо вэ. Хөөрхий минь яагаад ингээд үхээд бна. Хараа Хяналт, шалгалт энэ тэр бн уу. Бурхан минь. Ойрд их муухай зүйлүүд дуулдаж бн.
заяа
2022-06-06 21:19
Монголчуудын амь насаар тоглрж ажлын байрыг нь булааж бна ирээдүыд үр хүүхдүүд чинь гишгэх газар байтугай ажлын бүх байх зах зээлгүй болно
иргэн
2022-06-06 14:07
Энэ эх орон чинь юу л болоод бна даа дээдүүлээ эрх бүхий суудалд лаглайсан гүзээнүүдээ .эрчүүдээ та нарыг архи гудараад үхээнц царайлаад хэл амаа уралцаж бх хооронд чинь хятадууд дүүрлээ. Өнөөдөр гадуур гарч 3 газраар орлоо 3ланд хятадуудтай таарлаа. Нэг өглөө босоод ирхэд үр хүүхдүүд чинь гишгэх газаргүй хятадуудад хөөгдөөд үлээ үзэж бх вий дээ. Бидний энэ гишгэж бга газар шороог өвөг дээдэс маань авч үлдэх гэж хичээн нь амиа өгч цусаа урсаглаа даа. Өвөг дээдэс тань гомдож бга бол уу
Дорж
2022-06-06 13:15
Ум.ма.ни.бад,ми.хум
keyboard_arrow_up