Уяачид төв талбайд ТАЙВАН ЖАГСААЛ хийнэ
Зургаадугаар сарын 6-нд болох үйл явдлын тойм:
10.00 цагт Монгол бөхийн өргөөнд Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос “Монгол наадам-Монгол адуу” хэлэлцүүлэг зохион байгуулж, 12.00 цагт Сүхбаатарын талбай хүртэл тайван жагсаал зохион байгуулна.
11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Хустайн цогцолборт газар” төв, Их говийн дархан цаазат газрын Б хэсэг, “Хомын талын тахь” ТББ, “Олон улсын тахь” группээс Монголд тахь сэргээн нутагшуулсны 30 жилийн ойн талаар мэдээлнэ.
11.00 цагт ГССҮТ-д жүжигчин Г.Алтаншагай тэргэнцэр хандивлана.
11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Аюулгүй байдлын төлөө ээжүүдийн холбооноос “Мөнх тэнгэрийн зарлигийг сонордуулах нь” сэдвээр хэвлэлийн хурал хийнэ.
14.00 цагт Сүхбаатарын талбайд Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос Ерөнхийлөгчид өргөх бичиг, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэх талаар хэвлэлийн хурал хийнэ.
Төрийн ордонд
УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.
13.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Нийгмийн бодлогын байнгын хорооноос Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол зохион байгуулна.