ТЦГ: Шөнийн цагаар дрифт хийвэл машиныг ЖУРАМЛАЖ, ТОРГОНО

2022 оны 6 сарын 05

Arslan.mn

Нийслэлд шөнийн цагаар дуу чимээ ихтэй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй, зориулалтын бус автомашины яндантай дрифт хийж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг зөрчлийг таслан зогсоож буй тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хүний амь нас, эрүүл мэнд, эд материалын хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас тодорхой байршлуудад алба хаагчид хяналт, шалгалтыг зохион байгуулж ажиллаж байна.

Зориулалтын бус яндантай, дрифт хийж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг тээврийн хэрэгсэл болон жолоочийн бичиг баримтыг түр хурааж, Авто тээврийн үндэсний төвийн оношилгоонд хамруулж, зориулалтын бус янданг хураах, зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага оногдуулах аж.

Зөрчлийн тухай хуулиар 22:00 цагаас хойш олон нийтийн газарт иргэдийн тайван байдлыг алдагдуулах нь хуулийн хариуцлага хүлээнэ гэсэн байдаг. Тиймээс цаашид иргэдийн амгалан байдлыг хангах, хөдөлгөөний аюулгүй байдал, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдтэй хамтарч хяналт, шалгалтыг тогтмол зохион байгуулна гэдгийг ТЦА-наас мэдэгджээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
637637
4 эможи

Ш
2022-06-06 11:19
Явж хятадуудаа торго журамла
кк
2022-06-05 15:58
Зайсангийн Тескома-н уулзвар дээр 22 цагаас хойш эргүүл гаргавал давхиж ирээд гарлуулаад дуусна
hun
2022-06-05 14:32
ТЭР ДРИВТ ХИЙДЭГ ЗАМЫГ ЦОГЦООР НЬ БАРИАД 1АЯТАЙХАН ЗОХИОН БАЙГУУЛТТАЙ ЭМНЭЛЭГ ЦАГДАА ХАРУУЛ ХАМГААЛАЛТ ЮМЫГ НЬ ШИЙДЭЭД ӨГЧИХӨӨЧ ХЭН Ч ГЭСЭН ЯЛАНГУЯА ЗАЛУУС МААНЬ СОНИРХОЖ Л БГААШ ДЭЭ ТИЙМ ЗАМТАЙ БОЛ ТЭНДЭЭ ОЧООД Л ТЭР ДРИВТ ЭНЭ ТЭРЭЭ ХИЙНЭ ЭНЭ ТЭНД ОРИЛУУЛЖ ОНХОЛДУУЛЖ ЮМ МӨРГӨХГҮЙ
keyboard_arrow_up