Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 8-нд ТОВЛОГДЖЭЭ
2022 оны 6 сарын 05
Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал сарын 8-нд буюу ирэх лхагва гарагт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогджээ.
Уг шүүх хурал өмнө нь тавдугаар сарын 12-нд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Энэ үеэр шүүх хуралдааныг даргалагч шүүгч Д.Доржсүрэн даргалахаас татгалзсанаар шүүх хуралдаан тодорхойгүй хугацаанд хойшилсон билээ.
Дараа нь хэргийг дахин хуваарилж, даргалагч шүүгчээр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаярт тус хэрэг хуваарилагдсан талаар бид өмнө мэдээлж байсан.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3
1
637633
4 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс