СЭРЭМЖЛҮҮЛЭГ:“Хуулийн байгууллагын нэр барьж, шоронгоос хүн гаргаж өгнө” хэмээн бусдыг залилжээ

2022 оны 6 сарын 04

Arslan.mn

Прокурорын байгууллагын нэр барьж, залилан хийсэн этгээдэд шүүхээс ял оноожээ.

Тодруулбал, хохирогч М-ийн төрсөн дүү 2019 оны тавдугаар сард хулгайн гэмт хэрэгт холбогдоод цагдан хоригдсон байна. Улмаар ахынхаа найз гэх П гэх хүнд таван сая төгрөгөө залилуулсан байна.

П гэгч нь “Улсын Ерөнхий Прокурорын газарт таньдаг хүнтэй, дүүг чинь хорих ангиас гаргаж өгнө. Ганц хүн сугалах юу ч биш” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүнээс 2019 оны наймдугаар сарын 28-ны өдөр 2.000.000 төгрөгийг, 2019 оны есдүгээр сарын 13-ны өдөр 3.000.000 төгрөгийг буюу нийт 5.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт шилжүүлэн авч залилсан байна.

Тиймээс шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна. Мөн торгох ялыг хуульд заасан 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
637620
3 эможи

Mydagaa 99110611
2022-06-04 10:44
Эрдэнэчимэгийн Баасанжаргал~г шоронд хиймээр бна
keyboard_arrow_up