Сураггүй болсон эрэгтэйн цогцсыг тариалангийн УСАЛГААНЫ СУВГААС олжээ

2022 оны 6 сарын 03

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэ толгой баг /сумын төв/-д тус сумын харьяат иргэн Б нь 6 сарын 1-ний өдрийн 11:00 цагийн орчим /гэр бүлийн маргааны улмаас/ гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 6 сарын 2-ны өдрийн 10:50 цагт сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 11:10 цагт иргэн Б /60 настай, эрэгтэй/-ын цогцсыг гэрээс нь зүүн урд зүгт 3.5 км/-т газар тариалангийн усалгааны сувгийн 2 метр орчим гүн уснаас гаргаж, тус сум дахь Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
2
sad an post
26
ouch an post
9
confuse an post
10
angry an post
4
637608
54 эможи

Ганбаа
2022-06-04 15:28
Өө за за. Хүн алга болсон тухай дуудлагыг Гал унтраах ангид өгдөг болоо юу!
tulaa
2022-06-04 01:03
танайх хүний зовлонгоор бүү тогло Энэ шал худал гуйвуулсан мэдээлэл байна.Хаанаас ч хэнээс ийм худал гуйвуулсан юм бичээд байгаа юм ши бэ
keyboard_arrow_up