Хил, Хэл, Мал гуравтайгаа байж хэдий болтол ядруу амьдрах вэ
“Хил, Хэл, Мал гуравтайгаа байхад хэн баян, Монгол баян...” хэмээх үг нэгэн цагт Монгол хүн бүрийн чих сэтгэлд хоногшиж чадаж байв. Харамсалтай нь Хил, Хэл, Мал гурвынхаа үн цэнийг үл ойшоож, баялаг руугаа шунаж эхэлсэн байдал л газар авсаар байна даа. Иргэн нь дуугарвал буруутгах шалтаг нь ховорддоггүй болохоор энэ төр шорондоо хийчихдэг, дарамталчихдаг, айлган сүрдүүлчихдэг олон жишээг ард түмэн харав. Нүд сохор, чих дүлий явах уу, доголонгийн газар доголон гэгчээр амьдарсан болоод явж л байв л болоо гэж бодох уу. Сүр дуулиан гаргахгүйгээр иргэн хүн үг хэлж байна чинээ ойшоодоггүй болохоор дуугарсандаа хохирсон Гал үндэстэн хөдөлгөөнийхөн өнөөдөр ямар байдалд хүрэв гэдэг л наад захын жишээ. Монгол улс шиг газрын баялаг арвинтай оронд ашигт малтмалын тухай хууль хамгийн чухал байх нь мэдээж. Гэв ч зарж идэх гэсэн зорилгоосоо илүүг хардаг төр бидэнд хэрэгтэй билээ. Үгүй ядаж мал аж ахуйн арвин туршлагатай орон шүү дээ. Гэтэл малынхаа түүхий эдийг Хятад руу бэлэглэх шахам л хямд өртгөөр ачуулж байна. Малтай хүн өнөөдөр махыг нь идэж, цагаан идээгээ залгуулхаас бусдаар ашиг олох бус ашиг шимийг нь өөрсдөө хангалттай хүртэж чадахгүй байгааг юу гэх вэ. Монгол Улс өнгөрсөн 2011 онд 40 сая толгой мал тоолуулсан байдаг. Өмнөх 2010 оныхоос малын тоо толгой нийтдээ дөрвөн саяар өссөн үзүүлэлттэй. Цаг агаар ч өнгөрсөн жилүүдэд хатуу ширүүнээ үзүүлээгүй нь хамгийн том завшаан болсон. Харин энэ хавар 15,7 сая эх мал төллөсөн байна. Тэгэхээр Монголын малын тоо толгой 50 саяас нэлээд давсан байх. Харин өнөөдрийн байдлаар Монголын хүн ам гурван сая ч хүрээгүй байна. Үндэсний статистикийн хорооныхон Монгол Улсын хүн амын тоо 2017 онд гурван сая, 2040 онд 3.9 саяд хүрнэ гэдгийг тооцоолж гаргажээ. Үргэлжлэл...