Э.Хангал: Барилгын материалын үнийн өсөлттэй холбоотойгоор 88-р тогтоолын хэрэгжилт 7-р сарын 1-нд дуусах тул компаниуд яаралтай магадландаа хамрагдах шаардлагатай байна

2022 оны 6 сарын 02

Arslan.mn

УИХ-ын 88 дугаар тогтоол, Барилга, хот байгуулалтын сайдын 75 дугаар тушаалаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих барилга байгууламжийн  төсөвт өртгийн /барилгын материалын үнэ/ өөрчлөлтийг тооцох түр  журмын дагуу төсөвт өртөгт магадлал хийх ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах ажлын явцын талаар "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын Барилга байгууламжийн зураг төсөл, магадлалын хэлтсийн дарга Э.Хангалаас тодрууллаа.

- Ковид-19 цар тахлын үед барилгын материалын үнэ маш өндөр түвшинд өссөн байна. Энэ дээр чухам улсаас магадгүй танай байгууллагаас ямар магадлалыг хийж, ямар ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаа талаар яриагаа эхлэе.

- 2019 онд эхэлсэн коронавирус  цар тахал хоёр жилийн хугацаанд он дамжснаас улбаалаад барилгын материалын үнэд өөрчлөлт орсон. Энэ дээр Барилга хот байгуулалтын яам арга хэмжээ авч 2021 оны 11 сард УИХ-ын 88-р тогтоолыг батлуулсан. Энэ тогтоолоор төсөвт өртөгт нөлөөлж байгаа хүчин зүйлүүд нь юу байна  гэдгийг гаргаж ирж байгаа. Дээрээс нь манай байгууллага тогтоолын хүрээнд  БХБ-ын сайдын тушаалаар БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг гаргач ажиллаж байна. 

Нэгт, ажлын хэсэг улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээнүүдийн  жагсаалтаар гаргаж ирэх,

Хоёрт, барилгын материалын дундаж үнэ хэд байж байгаад хэд болсон гэдэгт тодорхой судалгаа хийх,

Гуравт, магадлал хийх ажлыг зохион байгуулах зэрэг ажлууд багтаж байгаа.  

-Тэгэхээр одоо улсын төсвөөр баригдаж байгаа олон барилга, байгууламж байгаа. Энэ хичнээн барилга байгууламжууд байна. Хэдэн төсөл хүнд байдалдаа гацсан байна вэ? 

Ажлын хэсэгт нийт 1142 төсөл арга хэмжээ ирсэн. Тус төсөл арга хэмжээг төсвийн бүх ерөнхийлөн захирагч нар саналаа албан бичгээр ажлын хэсгээс хандаад ирүүлсэн. Төслүүдийн хүрээнд БХБЯ-наас Барилгын хөгжлийн төвд 1142 төсөл арга хэмжээ нь дээр магадлал хий чиглэл өгсөн. Энэ дагуу манай байгууллагаас материалын үнийн хичнээн төгрөгний асуудал гарч ирж байна вэ гэдгийг гаргахаар төвлөгөөний дагуу ажиллаж байна.

-Тэгэхээр барилгын материалын үнийн судалгаан дээр чухам ямар ажлуудыг хийж байсан бэ?

-Энэ асуудал 2021 оны 5 сараас эхэлж  явагдсан. Бид нар 2021 оны 5 сараас хойш бүх судалгааг хийсэн. Энэ судалгааг барилгын материалын үйлдвэрлэгч, борлуулагчийн зах зээлийн дундаж үнийг гаргаж ирэхийн тулд маш олон судалгааг хийгдсэн.

Энэ судалгааг гаргахдаа ажлын хэсгийг байгуулан тус ажлын хэсэгт БХБЯ, Барилгын хөгжлийн төв болон төрийн бус байгууллагууд, материал үйлдвэрлэгчдийн холбоо, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, тэр дундаа barilga.mn оролцож, барилгын материалын үнэ өөрчлөлтийг тооцох зорилгоор 781 төрлийн бараа материалын үнийн өсөлт, дундаж үнийг тооцож, судалсан.

Үүнийг ажлын хэсгээр батлуулаад одоо магадлал хийх үйл ажиллагаагаа зохион байгуулаад ажиллаж байна.

Түрүүн хэлсэнчлэн УИХ-ын 2021 оны 11-р сарын 88-р тогтоол энэ дээр дэлгэрүүлж яръя. Энэ тогтоолын хүрээнд долдуугаар сарын 1-нээс өмнө ямар үр дүн хүлээж байгаа вэ?

-Нийт 1142 төсөл арга хэмжээнээс өнөөдрийн байдлаар 320 төсөл арга хэмжээ хянагдаад явж байна. Мөн гэрээ байгуулаад эксперт томилогдоод бэлэн болсон 166 төсөл арга хэмжээ байгаа бөгөөд нийт 486 арга хэмжээ магадлан гарах бэлэн болж, хяналтын шатанд явж байна. Үүнийг хувиар авч үзвэл, магадлан хийх ажил  42 хувьтай явж байна. Үлдсэн хувь нь бид нар луу хандаагүй, барилгын компани нэмэлтээр тооцуулах арга хэмжээн дэх ажил руугаа ороогүй байна гэж ойлгож болно.

Хэрвээ энэ 7 сарын 1 гэсэн хугацаандаа ажихгүй бол энэ төсөл арга хэмжээ цаашид энэ хөрөнгө оруулалт төсвийнхөө нэмэлтийг бодуулж амжихгүй гэдэг анхааруулга бас байна.

-7 сарын 1-нээс амжихгүй бол ямар үр дүн цаашдаа гарах вэ?

- Компаниудад өөрсдөд нь хохиролтой. Угсралтын төсөл хийж байгаа хөрөнгөөр бараа материал, барилга угсарч байгаа компаниуд хэрвээ бараа материалынхаа үнийн зөрүү, нэмэгдэл, төсөвт өртгөө тооцож чадахгүй бол өөрсдийнх нь төсөв дээр нэмэлтээр төсөвт сууж чадахгүй тодорхой болоогүйгээс хасагдах нь гэж ойлгож болно.

Таны хувьд зураг төслийн магадлалын салбарт олон жил ажиллаж байгаа хүний хувьд улсын төсөв дээр тавигдаж байгаа төсөвт өртөг, төлөвлөлт гэдэг зүйл хэр чухал вэ? Энэ тал дээр мэдээлэл өгнө үү?

-Магадлал зураг төсөл гэдэг бол барилга байгууламжийн хувьд хамгийн анхдагч хийх ёстой ажил.  Хувь болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа бүх л төсөл, хөтөлбөр хамгийн түрүүнд зураг төсөл төлөвлөлт юм хийх шаардлагатай. Үүнийгээ хийлгэсэн байх ёстой. Зургаа зурсан байх ёстой, төсвөө батлуулсан байх ёстой. Энэ төсөл арга хэмжээ хэдэн төгрөгөөр босох вэ гэдгээ хамгийн нэгдүгээрт тодорхойлсон байх ёстой.

Барилга, байгууламж барихад  нэг дутагдалтай байгаа зүйл бол зураг төслөө төлөвлөхгүйгээр, төсвөө тавихгүйгээр, төслөө батлуулахгүйгээр улсын төсөвт тусгаж байгаа арга хэмжээнүүд байна. Тэрнээс гарах үр дүн зураг төсөл нь тодорхойгүйгээс болоод нэмэлт өөрчлөлт орох, төсөв нэмэгдэх, хоёрдугаарт энэ төсөв хүрэхгүйгээс болоод тус барилгын ажил зогсох хүртэл асуудал гарч ирнэ.

Тийм учраас улсын төсөв дээр тавигдаж байгаа  төсөл арга хэмжээнүүд нэг ёсондоо бүгд зураг төсөлдөө магадлалтай байх,  тэр магадлал нь баталгаажсан байх юм бол улсын төсөв дээр тавихад дараа дараагийн ажлууд дээр ямар нэгэн асуудал үүсэхгүй гэсэн үг.  Өнөөдрийн ярьж байгаа барилгын материалын үнийн өсөлтийн асуудал бол барилгын тухай хууль нь дээр ч зохицуулагддаг. Тухайлбал, 24.4 дээр барилгын бараа материал огцом өсөх бол зохих журмын дагуу энэ асуудлыг шийдвэрлэнэ гэдэг шийдвэр байдаг учраас яг үүнийгээ хэрэгжүүлээд явж байна.

-Ер нь 7 сарын 1-нээс өмнө магадлал хэдэн хувьтай явж байна вэ?

-Нэг сарын хугацаанд БХБ-ын сайдын албан бичиг бүх төсвийг ерөнхийлөн захирагч руу хүргэгдсэн. Үүний дагуу хариуцагч Яамууд ажилдаа орох байх. Хэдийгээр одоо яамууд тоогоо өгсөн боловч барилга бариулах компанитайгаа холбогдоод барилгын материалаа төсөв боловсруулалтруугаа орохгүй бол хугацаа бага байгаа гэдгийг сануулмаар байна. Тэгэхгүй бол УИХ-д танилцуулах ажлууд хоцрох учир  нөхөж хийнэ гэдэг хугацаа байхгүй гэсэн үг.

Тиймээс барилгын компаниуд зургадугаар  сарын 15-н гэхэд бүх материалаа өгч, нэгдсэн арга хэмжээнд оролцоод төсөл арга хэмжээнийхээ барилгын материалын үнийн зөрүүг бодуулах хэрэгтэй гэдгийг сануулж хэлмээр байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637547
0 эможи

БХТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up