ХХААХҮЯ: Үр тарианы тариалалт 74.7 хувьтай байна

2022 оны 6 сарын 01

Хаврын тариалалтын ажил тавдугаар сарын 03-наас эхэлж, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 288.8 мянган га-д үр тариа, үүнээс 283.9 мянган га-д улаанбуудай, 9.3 мянган га-д төмс, 4.9 мянган га-д хүнсний ногоо, 3.5 мянган га-д малын тэжээл, 32.5 мянган га-д тосны ургамал, нийтдээ 342.7 мянган га-д тариалалт хийснээр үр тарианы тариалалт 74.7 хувьтай, үүнээс улаанбуудайн тариалалт 78.3 хувь, тосны ургамлын тариалалт 49.0 хувь, төмс 54.1 хувь, хүнсний ногоо 40.2 хувьтай тус тус явагдаж байна гэж ХХААХҮЯ-аас мэдээллээ.

Хаврын тариалалтад зориулан ХААДС-д хүсэлт гаргасан 256 иргэн, аж ахуйн нэгжид 10.3 мянган тн улаанбуудайн үр, 34 аж ахуйн нэгжид 1.0 мянган тн тэжээлийн таримлын үрийг 30 хувийн урьдчилгаатай, 187 иргэн аж ахуйн нэгжид 1.1 мянган тн шатахууныг 50 хувийн урьдчилгаатай, 83 аж ахуйн нэгж иргэнд 889 тн ургамал хамгааллын бодис, бордоог 30 хувийн урьдчилгаатай тус тус зээлээр олгожээ.  

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2022 оны “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд Арилжааны банкны эх үүсвэрээс газар тариалангийн үйлдвэрлэлд 100 тэрбум, төмс хүнсний ногооны үйлдвэрлэл 50 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрийн дагуу Төрийн банк, Хаан банк, Хас банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон, Тээвэр хөгжлийн банкаар дамжуулан тариалан бүхий 1129 иргэн, аж ахуйн нэгжид 72.1 тэрбум төгрөгийн зээл олгожээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637527
0 эможи

keyboard_arrow_up