Шалгалтын хүрээ зөвхөн Эмээлт, Налайхаар ЗОГСОХГҮЙ

2022 оны 6 сарын 01

Энэ тавдугаар сарын 10-нд Сонгинохайрхан дүүргийн Эмээлтэд байрлах “Эм Ди Си Пи” ХХК-ийн үйлдвэрийн орчин, түүхий эд хүлээн авах, мах боловсруулах технологи ажиллагаанд Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт шалгалт хийж, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь цуцалсан ба Шадар сайд болон ШӨХТГ, МХЕГ-аас махны үйлдвэрүүдийн хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэхээ мэдэгдсэн.

Өчигдрийн /2022.05.31/ засгийн газрын хуралдаанд мах, махан бүтээгдэхүүний экспортын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулсан. 

Засгийн газрын хуралдаанд Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу Хүнсний аюулгүй байдлын стандартыг хангуулах, тэр дундаа Эмээлт дэх мах махан бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд нэгдсэн хяналт, шалгалт хийх Ажлын хэсгийг Шадар сайдаар ахлуулан байгуулсан юм.

Харин өчигдөр /2022.05.31/ шөнөөс эхлэн Эмээлт дэх мах боловсруулах үйлдвэр махаа зөөвөрлөж байгаа тухай мэдээлэл цахим орчинд тархсан. Иргэдийн зүгээс хяналт шалгалт хийх асуудлыг олон нийтэд зарлан мэдээлсэнд шүүмжлэлтэй хандаад буй. Тухайн асуудалд 

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун: 

Шадар сайдаар ахлуулан ажлын хэсгийн махны үйлдвэрүүдэд хийгдэх шалгалтын зорилго нь 1 удаагийн шинжтэй зөрчил илрүүлэх шалгалт биш цаашид хүнсний аюулгүй байдлыг хангах, үйлдвэрлэл, нийлүүлэлтийн тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн бодлогын дүгнэлт гаргах шалгалт юм. 

Шалгалтын хүрээ зөвхөн Эмээлт, Налайхаар зогсохгүй учир махыг 1 хөлдөөгчөөс нөгөөрүү зөөх нь сүлжээний ул мөрийг мөрдөн тогтооход хялбаршуулахаас өөр нөлөөлөлгүй болно. Тусгай чиг үүргийн байгууллагууд хяналт тавин ажиллаж байгаа болно" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
4
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
3
angry an post
5
637519
18 эможи

Болд
2022-06-04 20:45
Хужаагаас махаа салгаж ав бүр.
Зочин
2022-06-03 22:48
ниргэсэн хойно нь хашгараад чах вэ . Хятадаас махаа ав тэднийг зайлуул
Иргэн
2022-06-02 13:49
Хятад эзэнтэй сургууль цэцэрлэг цайны газар ресторан бүгдийг шалга
зочин
2022-06-02 13:06
Үхсэн ацныхан шалгалт.Эд нар чинь хэдэн өмхий хужаа нарт худалдагдсан арчаагүй бүлэглэл шүү дээ.Шалгалт хийж арга хэмжээ авна хариуцлага тооцно гээд хуцаж л байдаг.Энэ төр хэзээ ч хариуцлага тооцож чадахгүй тийм чадамжгүй сул дорой сульдаа төр засаг минь яана даа.Шалгаж байна судалж байна гэсээр суудаг унтаа төр засагтай байгаа нь бидний гутамшиг юм даа.Одоо тэгээд ард түмэн иргэдээ хамгаалдаг хянадаг байгууллагууд нь бүгд унтжээ.Яам тамгын газруудын хийж чадах юм нь хэдэн жижиг ТӨХК-нуудаа дахин дахин шалгах,мэдрэл муутай хэдэн сайд долдоо нар нь энэ хэдэн компаниудаа шалгаж загнаж таашаал авах,ажил хийлгэхгүй янз бүрийн шалгалт оруулах гажигтай юмаа.Ийм юмнууд бүтээн байгуулалт,хөгжил дэвшилд мөн ч их саад хаалт болох юм
Зоч
2022-06-02 11:36
Нэг их чухал царайлсан хэн нэгнии гар хөл
Зочин
2022-06-01 20:45
Odoo ochloo geed bga myy genet shalgana gej baidgv muu vher min
Ankhaa
2022-06-01 15:52
Iim ruu shalgalt jne genetiin baimaar umdaa.shalgalt yvuulah gj bga gedgee uridchilan heleed bdg umu
Иргэн
2022-06-01 14:17
Эмээлтийнхэн мессеж аваад шөнөжингөө хот руу мах тээвэрлэжээ. Одоо хөдөөнийхэнд нь мессиж өгөөд эхэллээ. Хужаа нар, Хөгжлийн банкныхан, ЖДҮ-гийнхнээс шагнал авах гээд байгаа юм уу хаашаа юм.
Zochin
2022-06-01 13:55
Makh bgaa buh gazrig shalgah heregtei haanaa ch hunii eruul mend bgaa gedgiig sanah heregtei mah zarj bgaa humuusin languu orchind hurtel hyanalt tavih tsag bolson
САМДАН
2022-06-01 13:32
Хотын дарга бөх л дураараа үйлчилгээ эрхэлж болно гээд байсны гай гарч байна. Хотын нийтийн эзэмшлийн зам талбай ТҮЦ нэртэй амбаараар дүүрсэн. Иргэдийн эрүүл мэндийн эсрэг гэмт үйлдэл хийж байна. Огцор
.zochin
2022-06-01 13:19
Dayarchlal,ardchilal geed undesni ayulgvi baidal ali ert aldagdsan.turin tusgai alband 3uein namtar ch sudaldgvi .Zarim neg hamgaalaltin alband hyatadin huuhed darga hij baih jisheeni .
Зочин
2022-06-01 13:04
Бараг бүх аймгуудад Хятадын махны үйлдвэр ажиллаж бна. Бүгд адилхан.Ямар их хордуулсан махаар ард түмэнд борлуулсан гэхээр үнэн аймаар. Төр нь ямарч хяналт тавьдаггүй хахуулд идэгдсэн.Ард түмний эрүүл мэндийн эсрэг ноцтой гэмт хэрэг. Цаашид маш их хор уршигтай
Зочин
2022-06-01 12:27
Ингээд л мсждээд байгаам даа .
Зочин
2022-06-01 11:27
Хоол хүнс чухал стратегүүдийг хувьчилсаны л гай шүү дээ. Төрд байх ёстой байж
Зочин
2022-06-01 11:20
Чи их сүртэй ч даржин байна...сонгины тамгын дарга байхдаа дээшээ доль байсан даа...чамаас үр нээх гарахгүй болуу...
keyboard_arrow_up