М.Бямбажав: Тусгай дугаарын утсанд хуурамч дуудлага өгөх, тоглож залгахын хор уршгийг хүүхдүүддээ ойлгуулахыг зөвлөж байна

2022 оны 5 сарын 31

Arslan.mn

Иргэн танд ямар нэгэн байдлаар тусламж хэрэгтэй болох үед та хаашаа холбогддог вэ? 101,102,103,105 эдгээр тусгай дугаарын аль руу нь ч холбогдсон Мэдээлэл, шуурхай удирдлагын төв дээр бүх дуудлага мэдээлэл зэрэг ирж, холбогдох алба хэлтэс рүү шуурхай дамжуулан хүргэдэг. Энэ удаагийн дугаараар Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны, мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээлэл, шуурхай удирдлагын төв нь гал түймэр, гамшиг осол, аврах ажиллагааны дуудлага, мэдээллийг 101, 105, гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын дуудлага, мэдээллийг 102, эмнэлгийн яаралтай тусламжийн дуудлага, мэдээллийг 103 тусгай дугаарын утсаар хүлээн авч, шуурхай удирдлага зохицуулалтаар ханган ажиллаж байна. Тус төв нь 2019 оноос эхлэн “what3words” буюу гурван үгт хаягийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.

Хэрэв та дуудлага, мэдээлэл өгч тусламж авах гэж байгаа тохиолдолд өөрийн байгаа газрын байршлаа мэдэхгүй үед 3 үгт хаяг тус болох юм.

Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн систем ашиглалтын тасгийн дарга, цагдаагийн ахмад Б.Борбанди:

зураг

Мэдээлэл шуурхай удирдлагын төв нь өөрийн байгаа газрын хаяг, байршлыг мэдэхгүй төөрсөн иргэдээс дуудлага мэдээлэл авч байршлыг нь тодорхойлдог болох зорилгоор 3 үгт хаягийн  системийг нэвтрүүлэн ажиллаж байгаа. Энэ системийг нэвтрүүлснээс хойш 24 иргэний байршлыг тодорхойлж амь нас, эрүүл мэндийг нь авран хамгаалсан байна.

Манай төв нь ойр хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлаас танилцуулбал дэлхийн бусад орнуудын яаралтай тусламжийн төв, цагдаагийн байгууллагууд дээр ашиглагддаг “Online-SOS” гээд үйлчилгээ байдаг. Энэ нь ямар үйлчилгээ вэ гэхээр цахимаар дуудлага мэдээлэл авна гэсэн үг. Манай улсад яг албан ёсны цахимаар гэмт хэрэг, зөрчил, гал түймэр, гамшиг ослын дуудлага мэдээлэл авдаг цахим хуудас байхгүй байгаад байгаа юм. Байгууллагуудын өөрсдийнх нь фэйсбүүк хуудсаар мэдээлэл өгөх тохиолдлууд байдаг.      

Мэдээлэл шуурхай удирдлагын төвд насанд хүрээгүй хүн бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй дуудлагын дагуу 3 үгт хаягийн тусламжтайгаар байршлыг нь тодорхойлон алба хаагчид шуурхай ажиллалаа.

Өнгөрсөн долоо хоногт бага насны хүүхдийг хүчирхийлсэн байж болзошгүй хэрэгт тухайн охины байгаа газрын байршлыг 3 үгт хаягийн системээр тодорхойлон, гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй этгээдийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

3 үгт хаягийн систем нь яаж ажиллах вэ гэхээр тухайн иргэд өөрийнхөө байгаа газраа мэдэхгүй үед бид тухайн иргэний дугаар руу зурвасаар холбоос явуулах юм. Холбоос дээр дарсан тохиолдолд 3 үг гарч ирнэ, гарч ирсэн 3 үгийг мэдээлэл хүлээн авагчид хэлэхэд системийг ашиглан байршлыг нь тогтоох юм. Иргэд холбоос явуулахад утас нь интернэттэй байх шаардлагатай бөгөөд 3 үгт хаягийн аппликэйшн татсан бол дата шаардахгүй юм.  

 Мөн тусгай хэрэгцээт болон гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн дуудлага өгөх боломжгүй иргэдийн хувьд дуудлага өгөхдөө зурвас бичих боломжтой бөгөөд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлагыг 102 дугаарын утсанд зурвасаар хүлээн авч яаралтай холбогдох алба нэгж, хэлтэст дамжуулан шуурхай ажиллаж байна.

Тусгай хэрэгцээт буюу сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэдээс богино зурвасаар мэдээлэл хүлээн авч ажиллаж байна. Зурвасаар дуудлага мэдээлэл өгөх боломжгүй тусгай хэрэгцээт иргэд байдаг. Тэгэхээр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас дүрсээр харж ярилцан, дуудлага өгөх боломжтой сайт нээгдээд хамтран үйл ажиллагаа явуулж байгаа.

Мэдээлэл, шуурхай удирдлагын төв рүү ирсэн дуудлагыг хүлээн авч холбогдох алба хэлтэс рүү дамжуулдаг бол дуудлага мэдээллийг хэлтэс дээр хүлээн авч нэг минутын дотор тухайн өдөр үүрэг гүйцэтгэж буй явган болон авто эргүүлийн алба хаагчдад дамжуулдаг байна. 

Тусгай дугаарууд руу тоглож залган ачаалал үүсгэж, тухайн агшинд яаралтай тусламж шаардлагатай байгаа иргэдийн дуудлагыг хүлээн авах үйл ажиллагаанд хүндрэл учруулахын зэрэгцээ хүүхдүүд тоглосон дуудлага цөөнгүй ирдэг байна. Түүнчлэн бага насны хүүхэд гэлтгүй иргэд тусгай дугаарт андуурч залгах, өөрсдийн эзэмшиж байгаа гар утсандаа хайхрамжгүй хандсаны улмаас халаасан дахь утасны товчлуур дарагдах зэргээр холболт үүсгэдэг.

Иргэн:

зураг

Хүүхэд санамсаргүй болон санаатай байдлаар тусгай дугаар руу залган дуудлага өгсөн тохиолдолд тухайн хүмүүсийн хийж буй ажилд чирэгдэл учруулна. Тиймээс өөр хэрэгтэй нэгэнд очиж туслах байсан бол хэрэггүй зүйл дээр очиж цаг заваа алдах юм.

Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шуурхай удирдлагын хэлтсийн мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн ахмад М.Бямбажав:

Зөрчил гаргаж буй иргэдэд Зөрчлийн тухай хуулийн 15.2.3-т зааснаар төрийн  албан хаагчийг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, эсхүл доромжилсон бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох заалттай байгаа.    

Тусгай дугаарын утаснууд нэг дор ажиллах нь маш том давуу талуудтай. Гал түймэр, гамшиг ослын яаралтай дуудлага хүлээн авдаг 101,105, гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл хүлээн авдаг 102 дугаарын утаснуудад ирсэн дуудлага мэдээллийн тохиолдлуудад эмнэлгийн байгууллагын хэрэгцээ гарсан онц шаардлагатай үед дүүргийн цагдаагийн хэлтэстэй холбогдон, түргэн тусламжийн машин цаг алдалгүй очих болсноор байгууллага, иргэдэд мэдээлэл солилцох, хүрэх хүртээмж сайжирч байгаа юм.

Иргэд та бүхэн тусгай дугаарын утас руу тоглож залгахгүй байх, тоглож залгаснаар ямар хор уршигтай талаар бага насны хүүхдүүддээ ойлгуулж цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг дэмжин ажиллахыг хүсэж байна.

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637493
0 эможи

ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up