Эрүүгийн хоёр хэрэгт нийт 11 объектод НЭГЖЛЭГ хийжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны тавдугаар сарын 23-27-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 35 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 114 гомдол, мэдээллийг шалгасан байна. Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 78 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 639 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас долоон хэргийг шүүхэд шилжүүлэх, зургаан хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, дөрвөн хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 622 хэрэг шалгагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн хоёр хэрэгт нийт 11 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан. АТГ-ын мөрдөгчид гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн дөрвөн мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагуудад хүргүүлжээ