Хүүхдийн паркийг иргэдэд зориулж зөвхөн НОГООН БАЙГУУЛАМЖААР ашиглахаар шийдвэрлэлээ
Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн эзэмшиж буй газрын ойр орчим тухайн компанийг оролцуулаад найман хуулийн этгээд газар эзэмшиж байна. Үүнд,
- Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК,
- Шангрила Улаанбаатар хотел ХХК,
- Сөүл ХХК,
- Мон уран ХХК,
- Төгс эрдэм сан НҮТББ,
- Монголын хүүхдийн ордон,
- Хайртохой ХХК,
- Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК байгаа аж.
Харин ажлын хэсгээс Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн менежментийн багт нийслэлийг төлөөлж буй ТУЗ-ийн гишүүдийн тоог нэмэх замаар хяналтыг сайжруулах, тус компаниас нийслэлийн төсөвт төвлөрүүлж, ногдол ашиг өгсөн болон ногдол ашиг өгөхийг зогсоосон нь компанийн тухай хууль болон бусад хууль, тогтоомжийг зөрчсөн эсэхийг тогтоохоор дүгнэжээ.
Мөн үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Villa төслийн эдийн засгийн болон нийгмийн үр ашгийг дүгнэх ёстой гэж үзсэн байна. Цаашлаад тус төслийг хэрэгжүүлэхийг нийслэл хувьцаа эзэмшигчийн хувиар дэмжих эсэх талаар шийдвэр гаргах ёстойг Ажлын хэсгийн ахлагч Б.Мягмар танилцуулгадаа дурдлаа.