ШУУРХАЙ: ЗТХЯ-ны мэргэжилтэн Б.Эрдэнэтуяа нарын ГУРВАН этгээдийг “мөнгө угаасан“ гэх үндэслэлээр СААТУУЛЛАА
ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн баасан гарагт буюу 27-ны өдөр Зам, тээврийн Хөгжлийн яамны албан тушаалтнуудыг "мөнгө угаасан байж болзошгүй" гэх үндэслэлээр 4 газарт нэгжлэг хийж, сэжигтэй этгээдүүдийг баривчилсан байна.
Шалгалтаар ЗТХЯ-ны Мэдээллийн технологи, стандартын хэлтсийн мэргэжилтэн Б.Эрдэнэтуяа нь тээврийн хэрэгслийн бүртгэлийн систем Trans.dep системд шинэ сери задрахад азын дугааруудыг захиалагдсан болгон өөрчилж хууль бусаар зарж, мөнгө угаасан нь батлагджээ.
Б.Эрдэнэтуяа нь шинээр улсын дугаар задрахад тээврийн хэрэгслийн азын дугааруудыг системд захиалагдсан төлөвт оруулж, иргэн Н.Дөлгөөн, Б.Бат-Орших нараар дамжуулан автомашины ченжүүдэд 10-20 сая төгрөгөөр зарж, өөрийн хамаарал бүхий хүмүүсийн Хаан банкны данс руу шилжүүлэн авч, 100 орчим сая төгрөгийн хууль бус ашиг олж, мөнгө угаасан нь тогтоогджээ.
Иймд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж, Б.Эрдэнэтуяа, Б.Бат-Орших, Д.Хосбаяр нарыг баривчлан, 48 цагаар саатуулжээ.